Манай урд хөрш БНХАУ салхинаас гаргаж авдаг эрчим хүчээрээ дэлхийд тэргүүлдэг. Энэ үзүүлэлтээ дахин баталлаа. Хятадын салхин эрчим хүчний нийгэмлэг салбарынхаа талаар ерөнхий мэдээлэл өгсөн байна. Үүнд мэдээлснээр тус улс 2011 онд 17.6 гигаватт цахилгаан эрчим хүч гаргах хүчин чадалтай салхин сэнсүүдийг босгожээ. Энэ нь өмнөх оныхоос 6.9 хувиар бага үзүүлэлт боловч салхинаас гаргах нийт эрчим хүчний хэмжээг 39.4 хувиар нэмэгдүүлж байгаа юм. Ингэснээр Хятад улсын салхин паркуудын үйлдвэрлэх эрчим хүчний чадамж нийтдээ 62.4 гигаватт болж байгаа юм.
Г.Батболд