Эрдсийг эрдэнэст
Ирээдүйг өндөр хөгжилд
Mining The Resources
Minding the future
Ертөнц

Украин чихэрийн нишингээр био түлш үйлдвэрлэхээр төлөвлөж байна

Украин улс нь Гаалийн холбооны орнуудад нийлүүлэх чихэрийн нишингийн экспортдоо хориг тавиад байгаа билээ. Тус улс энэ бүтээгдэхүүнээ ашиглан биотүлш үйлдвэрлэхээр төлөвлөж буйгаа мэдэгдэв. Украин нь манай улсын адил 100 хувь нефтийн бүтээгдэхүүнээс хараат бөгөөд жилд 11 сая тонн түлш импортолдог байна.

Газар тариалангийн салбарын өнөөгийн нөөц боломждоо тулгуурлан био түлш үйлдвэрлэхэд түлшний дотоодын нийт хэрэглээний тал хувийг хангах боломжтой аж. Украин нь АНУ-тай био түлш үйлдвэрлэх техникийн зөвлөгөө, технологи болон хөрөнгө оруулалтын талаар хамтарч ажиллах Санамж бичигт ирэх зургадугаар сард гарын үсэг зурна.

Э.Од