Хонконгийн хөрөнгийн бирж дээр бүртгэлтэй Mongolian Mining Corporation /HK:0975/-ийн томоохон хувьцаа эзэмшигч Монголын “Петровис” компани эзэмшдэг хувьцаанаасаа зарсан байна. Нийт 86 сая ширхэг хувьцааг 7,35-7,65 хонконг доллараар үнэлэн зарсан бөгөөд 650 гаруй сая хонконг доллар буюу 84,7 сая ам.доллар болжээ. Энэхүү зарсан хувьцаа нь Mongolian Mining Corporation-ий нийт хувьцааны 2,3 хувь болж байгаа юм байна. “Петровис” компани нь ММС-ийн 11,4 хувийн хувьцааг эзэмшдэг, анхны хөрөнгө оруулагчдынх нь нэг юм. Хувьцааны арилжааны төлөөлөгчөөр нь Macquarie банк ажиллажээ.
“Петровис” компани хувьцаа борлуулж олсон мөнгөө юунд зарцуулах талаар тодорхой мэдээлэл өгөөгүй байна.
С.Болд-Эрдэнэ