Эрдсийг эрдэнэст
Ирээдүйг өндөр хөгжилд
Mining The Resources
Minding the future
Ертөнц

Оросын төв банк алтны нөөцөө багасгав

Оросын төв банк өнгөрсөн хоёрдугаар сард 3.8 тонн алтыг 200 сая ам.доллараар заржээ. Оросын төв банк сүүлийн таван жилийн турш нөөцөөсөө алт гарган зарж байгаагүй, харин ч их хэмжээгээр худалдан авч алтны нөөцөө арвижуулж байсан юм.

Тус банкны алтны нөөц сүүлийн жилүүдэд үлэмж хэмжээгээр хуримтлагджээ. Оросын төв банкны алтны нөөц 2006 оны дунд үед 387 тонн байсан бол энэ оны нэгдүгээр сар гэхэд 833 тонн болжээ. Сүүлийн таван жилийн хугацаанд Оросын төв банк жилд дунджаар 96 тонн алт худалдан авч, алтны нөөцөөрөө дэлхийд эхний наймдугаарт жагсаж байна.

Одоогоор тус улсын төв банк дээрх үйлдэлдээ ямар нэгэн тайлбар хийгээгүй байна.

Б.Төгс