2012 онд Якут улс Хятад руу 60 мянган тонн нүүрс экспортлохоор төлөвлөж байгаа тухай мэдэгджээ. Хятад улс руу нүүрс экспортлох төлөвлөгөөг Якутын Ерөнхийлөгч Егор Борисовын үүргийн дагуу 2010 оноос хэрэгжүүлж эхэлсэн байна. Энэ онд Верхнеколымскийн нутагаас далайн замаар нийт 60 мянган тонн нүүрсийг Хятадын төмөрлөгийн үйлдвэрийн хэрэгцээнд нийлүүлэх аж.
“Бид Хятад руу экспортлох нүүрсний хэмжээгээ 2016 онд 500 мянган тонн болгож нэмэгдүүлнэ” хэмээн Якутын Засгийн газрын төлөөлөгч мэдэгджээ. Тиймээс тус улсад томоохон тооцогдох Зарянск нүүрсний орд дахь олборлолтыг нэмэгдүүлэх гэнэ.
Э. Од