Эрдсийг эрдэнэст
Ирээдүйг өндөр хөгжилд
Mining The Resources
Minding the future
Ертөнц

Хятад газрын ховор элементийн холбоо байгуулна

Дэлхийн газрын ховор элементийн 95 орчим хувийг агуулдаг БНХАУ-ын Засгийн газар энэ эрдсийн үйлдвэрлэлд хяналт тавих нэгдсэн холбоо байгуулахаар болжээ. Тус холбоо нь 155 гишүүнтэй бөгөөд тэдгээрийн 13 нь ховор элементийн салбар дахь томоохон корпорациуд юм. Хятад улс газрын ховор элементийн экспортдоо квот тогтоосны улмаас дэлхийн зах зээл дэх энэ төрлийн түүхий эдийн үнийг тав дахин нэмэгдүүлэхэд хүргэсэн билээ.

Тиймээс өнгөрсөн гуравдугаар сард АНУ, Япон болон Европын холбоо хамтран Дэлхийн Худалдааны байгууллагад /ДХБ/ Хятадын эсрэг гомдол гаргасан. Байгаль экологио хамгаалахаас гадна ховор түүхий эдийн нөөцөө хямгатай зарцуулах гэсэн Бээжингийн тайлбарыг ДХБ хүлээн зөвшөөрсөн юм.

Э.Од