Эрдсийг эрдэнэст
Ирээдүйг өндөр хөгжилд
Mining The Resources
Minding the future
Мэдээ

“Алдарт геологич”-ийг урамшуулна

Монголын Өрөмдлөгийн холбоо,  Геофизикчдийн холбоо, Үйлдвэрлэлийн Геологчдын холбоо, Геологийн холбоо хамтран энэ жилээс “Алдарт геологич”-ийг тодруулахаар тогтжээ. Энэ сарын 11-нд Геологи, эрдэс баялгийн хүрээлэн дээр энэхүү хүндтэй шагналыг дагалдах 10 сая төгрөг бүхий мөнгөн шагналыг  тус хүрээлэнгийн захирал, академич О.Төмөртогоод гардуулах аж. Өмнө нь буюу “Монголын геологи хайгуул-2012” чуулга уулзалтын үеэр тэрээр  өргөмжлөлөө гардан авчээ. О.Төмөртогоо нь геологи, уул уурхайн салбарт 50 гаруй жил ажиллаж байгаа, тэргүүлэх сэхээтнүүдийн нэг юм.  Дээрх дөрвөн холбоо “Алдарт геологич” шагналыг бий болгохын тулд 2009 оноос бэлтгэн, зохион байгуулалтаа анхаарч иржээ.  

Жил  бүр зохион байгуулагддаг “Монголын геологи хайгуул-2012” чуулга уулзалт саяхан зохион байгуулагдсан юм. 800 гаруй геологич оролцсон уг чуулганы нэгэн чухал арга хэмжээ нь жил бүр хамгийн сайн ажилласан геологийн багийг тодруулж, шагнадаг уламжлал.

Өнгөрсөн жилийн хурлаар  Оюутолгой ордыг нээж илрүүлсэн баг шагналын эзнээр тодорсон бол энэ удаад Тавантолгой ордод хайгуул хийсэн болон уг ордыг ашиглалтад оруулах нөөцийн шинэчилсэн үнэлгээ, тооцооллыг хийсэн 40 гаруй геологчийг шагнасан билээ.

Г.Идэр