Эрдсийг эрдэнэст
Ирээдүйг өндөр хөгжилд
Mining The Resources
Minding the future
Ертөнц

Оросын түүхий нефтийн экспортын татвар буурч болзошгүй

ОХУ-ын түүхий нефтийн экспортын татвар ирэх тавдугаар сарын 1-нээс 2,6 хувиар буюу одоогийн 460,7 ам.доллараас 448,6 ам.доллар хүртэл буурч магадгүй тухай тус улсын Сангийн яамны мэргэжилтэн Александр Сакович мэдэгджээ.  Тус яамны судалгаагаар гуравдугаар сарын 15-аас дөрөвдүгээр сарын 15-ны хооронд Urals маркийн газрын тосны  дундаж үнэ 120,76 ам.доллар байжээ.

Энэ нь түүхий нефтийн экспортын татварын 448,6 ам.доллараас хэтрэхгүй байх ёстой аж. Харин бензины экспортын 90 хувиар тогтоогдсон татварын энэ сарын үнэ 41406 ам.доллар байгаа бөгөөд ирэх сарын 1-нээс 403,7 ам.доллар болон буурах магадлалтай аж. Өнгөрсөн оны аравдугаар сарын 1-нээс ОХУ-ын нутагт дэвсгэрт мөрдөгдөж эхэлсэн нефтийн бүтээгдэхүүний 60-90-66 татварын шинэ журмын дагуу ийн тогтоогдож байгаа бололтой.

Э.Од