“Майкромайн” компанийн хамгийн сүүлийн дэвшилтэт бүтээгдэхүүн “Micromine 2016” программын нээлт боллоо.
“Майкромайн” компани нь хоёр жилд нэг удаа өөрийн бүтээгдэхүүний сайжруулсан хувилбараа танилцуулдаг бөгөөд “Micromine 2016” программд үндсэн гурван томоохон өөрчлөлт хийгджээ.
Геологи хайгуул болон уурхайн дизайн, оновчлол, төлөвлөлт хийхэд зориулагдсан ойлгомжтой, хэрэглэхэд хялбар цогц программын дэвшилттэй талуудын талаар тус компанийн Худалдааны менежер Д.Батсайхан дэлгэрэнгүй танилцуулж, сургалт хийсэн юм.
Micromine программын 3 хэмжээст загварчлалуудыг 3D PDF формат руу хялбархан харах боломжийг бий болгосон байна.
“Micromine 2016” цогц программыг нүүрс, төмрийн хүдэр, алт зэсийн ил болон далд уурхайнуудад ашиглаж болохоос гадна хэрэглэхэд хялбар байдалд оршдог тул бүтээмжийг эрс дээшлүүлнэ хэмээн Д.Батсайхан танилцуулгадаа дурдлаа.
Энэ удаагийн арга хэмжээнд “Майкромайн” компанийн байнгын харилцагч компаниудаас 30 гаруй компанийн 50 орчим мэргэжилтэн оролцлоо.