Германы Олон улсын хамтын ажиллагааны
нийгэмлэг /ГОУХАН/-ийн Эрдэс баялаг, түүхий эдийн иж бүрэн санаачлага
/ЭТИС/ хөтөлбөрийн хүрээнд “Монголын уул уурхайн салбар дахь компанийн
нийгмийн хариуцлага-Олон улсын ойлголтыг орон нутгийн нөхцөлд тохируулж
хэрэгжүүлэх нь” сэдэвт семинарыг зохион байгуулах гэж байна. Эрдэс
баялгийн үйлдвэрлэл эрчимтэй өргөжиж, тэр хэрээр орчны бохирдол газар
авч байгаа өнөө үед уул уурхайн компаниудад нийгмийн хариуцлага нэн
чухал гэдгийг хөтөлбөрийг зохион байгуулагчид онцолсон.
“Монголын
уул уурхайн салбар дах КНХ” семинарын үеэр “Оюутолгой”, “Сентерра
Гоулд” компаниуд нийгмийн хариуцлагыг хэрхэн хэрэгжүүлж буйгаа
танилцуулах юм. Мөн олон улсын мэрэгэжилтнүүд тодорхой жишээн дээр
үндэслэн Монголын уул уурхайн салбар дахь КНХ-ын өнөөгийн байдал,
цаашдын төлөвийн талаарх санал дүгнэлтээ өгөх юм. Германы Компанийн
засаглалын төвийн гүйцэтгэх захирал Сусаннэ Ланг, АНУ-ын “Normisur
International”-ын Ерөнхийлөгч Сэлина Пагани-Тоусигнант нар семинарыг
хөтлөн явуулна. Энэхүү семинараар тогтвортой хөгжилд хүрэхийн тулд
Монголын уул уурхайн компаниуд юу хийх ёстойг, энэ салбар дахь КНХ ямар
онцлогтойг мэдэж, олон улсын туршлагатай танилцах боломжтой юм байна.
Семинар маргааш өглөө 09.30 цагт Нэгдсэн үндэстний гудамжинд байрлах
ЭТИС хөтөлбөрийн байранд болно.
О.Хос