Эрдсийг эрдэнэст
Ирээдүйг өндөр хөгжилд
Mining The Resources
Minding the future
Ертөнц

Вьетнам гадны хөрөнгө оруулагчдыг ихээр татах болжээ

Вьетнамы улсын биржийн индекс сүүлийн 11 сарын хугацаанд дээд амжилтаа тогтоож, хилийн чанад дахь хөрөнгө оруулалтын сангууд нийтдээ 91 сая ам.долларын үнэ бүхий хувьцаа худалдан авсан байна. Хятад, Энэтхэгийн дараа Вьетнам гадны хөрөнгө оруулагчдыг хамгийн ихээр татах улсын нэг болжээ. Тус улс гадаадын хөрөнгө оруулагчдыг татах Хятадын туршлагыг амжилттай нэвтрүүлж байгаа юм.

Тиймээс дэлхийн эдийн засагт нийлүүлэгч орон болоход, тэр тусмаа гол нийлүүлэгчдийн нэг болоход тун ойрхон байгаа хэмээн олон улсын шинжээчид үзэж байна. Олон улсын санхүүгийн энэ хүнд үед Хятад улс өөрийн дотоодын зах зээлд найдаж буй нь Вьетнамд ихээхэн боломжийг олгож байгаа юм. Тус улсын үйлдвэрлэж байгаа бүтээгдэхүүн Хятадаас хямд өртөгтэй байгаа нь хөрөнгө оруулагчдыг илүү ихээр татах болсон. Тиймдээ ч Вьетнамын эдийн засаг энэ жилийн эхний улирлын байдлаар дөрвөн хувийн өсөлттэй гарчээ.

Э. Од