Эрдсийг эрдэнэст
Ирээдүйг өндөр хөгжилд
Mining The Resources
Minding the future
Ертөнц

Exxon ногдол ашгийн хувиа нэмлээ

АНУ-ын газрын тос, байгалийн хий үйлдвэрлэлийн “Exxon Mobile” компани ногдол ашгаа 21 хувь болгон нэмэгдүүлснээ мэдэгджээ. Ингэснээр ногдол ашгийн хувь хэмжээгээр дэлхийд тэргүүлэгч компани болж байна. Тус компанийн нэгдүгээр улиралд  олгож байсан нэгж хувьцааны 0,47 ам.долларын ногдол ашиг хоёрдугаар улиралд 0,57 ам.доллар болон нэмэгдэх аж.

Standard & Poors агентлагаас гаргасан тооцоогоор “Exxon Mobile” жилд нийт 10,75 тэрбум ам.долларын ногдол ашиг төлөх юм. Ногдол ашгийн хувь хэмжээгээр тус компанийн дараа орох үүрэн холбооны AT&T компани жилд 10,44 тэрбум ам.доллар, Apple корпораци  9,88 тэрбум ам.доллар тус тус төлдөг байна. Газрын тосны томоохон компани ийн ногдол ашгаа нэмэгдүүлсэн нь дэлхийн зах зээл дэх “хар алт”-ны үнэ цаашид ч өндөр хэвээр байхыг илтгэж байна хэмээн зарим шинжээчид үзэж байгаа юм.

“Exxon Mobile Corporation” нь 1999 онд байгуулагдсан бөгөөд газрын тос үйлдвэрлэлээр дэлхийд зургадугаарт ордог. Монгол улсад нүүрс боловсруулан шингэн түлш гаргах үйлдвэрлэлийг байгуулах төслийн хүрээнд тус компанийн нүүрс шингэрүүлэх технологийг судалж байгаа билээ.

Э.Од