Эрдэс баялаг, эрчим хүчний яам /ЭБЭХЯ/, Ашигт малтмалын газар /АМГ/, Монголын Уул уурхайн үндэсний ассоциаци /МУУҮА/ хамтран “Эрдэс баялгийн салбарын ахмадын нэгдсэн зөвлөгөөн”-ийг энэ сарын 27-нд Улаанбаатар зочид буудалд зохион байгуулах аж. Уг уулзалтад ЭБЭХ-ний дэд сайд Ц. Гарамжав АМГ-ын даргын үүргийг түр орлон гүйцэтгэгч М.Ариунбаяр, МУУҮА-ийн Ерөнхийлөгч Д.Дамба нар оролцож үг хэлэх юм байна.
Зөвлөгөөнийг анх удаа зохион байгуулж байгаа бөгөөд уурхайнууд хаагдсаны улмаас тодорхой харъяалалгүй болсон ахмадуудад тулгарч буй нийгмийн асуудлыг шийдвэрлэх талаар нээлттэй ярилцах гэнэ.
Г.Идэр