Эрдсийг эрдэнэст
Ирээдүйг өндөр хөгжилд
Mining The Resources
Minding the future
Ертөнц

Грек улсын зээлжих эрхийн зэрэглэл өслөө

Олон улсын рейтингийн “Standard & Poor’s” агентлагаас өнөөдөр Грек улсын зээлжих эрхийн SD зэрэглэлийг нэг шатаар өсгөж, CCC зэрэглэл болгосон байна. 2010 оны тавдугаар сард Европын холбооны гишүүн орнууд болон ОУВС-аас тус улсад 110 тэрбум еврогийн зээл олгосон. Хоёр дахь багц зээл болох 130 тэрбум еврог нэмж олгохоор өнгөрсөн хоёрдугаар сард болсон Евро бүсийн Сангийн сайд нарын дээд хэмжээний чуулганаар шийдвэрлэсэн билээ.

Нэмэлт зээл авах гол шалгуур нь Грекийн одоогийн ДНБ-ий 160 хувьд хүрээд байгаа нийт өрийн хэмжээг 2020 он гэхэд 120 хувь болгож бууруулах шаардлага байсан юм.  Тус улс нь 130 тэрбум еврогийн зээлийнхээ 30 тэрбумыг  хувийн хөрөнгө оруулагчдын бонд солилцоонд, 23 тэрбумыг нь банкуудад ахин санхүүжилт олгох, 35 тэрбум нь гаргасан бондоо эргэн худалдан авах, 5,7 тэрбумыг худалдаанд гаргасан бондын хүүнд төлөхөд зарцуулахаар төлөвлөжээ.

Э.Од