The Mongolian Mining Journal сэтгүүлийн дэргэдэх “Хөгжлийн төлөө сэтгүүл зүй” ТББ нь Германы олон улсын хамтын ажиллагааны нийгэмлэг (GIZ)-тэй хамтран хэрэгжүүлж буй “Орон нутгийн сэтгүүлчдийн сүлжээ” төслийн хүрээнд энэ сарын 14-15-ны өдөр орон нутгийн сэтгүүлчдийн сургалтыг хоёр дахь жилдээ зохион байгууллаа
Өвөрхангай аймгийн Хархорин суманд болж байгаа энэ удаагийн сургалтад Монголын сэтгүүл зүйн салбарт тодорхой туршлагатай, бүтээлтэй мэргэжилтнүүд нийт 16 аймгийн 35 сэтгүүлчид мэдлэг, мэдээлэл өгч буйгаараа онцлогтой.
Энэ жилийн хоёр дахь удаагийн сургалтад “Мэдээллийг нягтлахуй” сэтгүүлзүйн номын редактор Н. Батжаргал “Сэтгүүлзүйг шинээр харах нь”, “Сошиал медиа ба сэтгүүл зүй, орон нутгийн редакцийг чадавхижуулах нь” сэдвээр илтгэл тавив.
Сэтгүүл зүйн ухааны доктор (Ph.D) С. Энхцэцэг “Телевизийн сэтгүүлзүй”, “Хөгжлийн төлөө сэтгүүл зүй” дэх телевизийн найруулагч Х.Ганбаатар “Телевизийн ажлын практик зөвлөгөө” илтгэлийг тус тус тавьж телевизийн сэтгүүл зүйн талаар онол, практикийн сонирхолтой илтгэл сонсголоо.
Хоёр дахь өдөр Сэтгүүл зүй ба олон нийтийн харилцаа сэдэвт илтгэл тавигдан эрэн сурвалжлах сэтгүүл зүйн чиглэлээр онол, практикийн хэлэлцүүлэг боллоо.