Эрдсийг эрдэнэст
Ирээдүйг өндөр хөгжилд
Mining The Resources
Minding the future
Эдийн засаг

Монголын хөрөнгийн биржид “45 тэрбум доллар” бүртгэгдэнэ

Монголын хөрөнгийн бирж дотоодын зах зээл дэх хувьцааны хөрвөх чадварыг олон улсын түвшинд хүргэж хөгжүүлэхээр Лондоны хөрөнгийн биржтэй хамтран ажиллаж байгаа билээ. Энэ хүрээнд Монголын хөрөнгийн бирж  (МХБ) “Millenium IT” системийг авч хэрэгжүүлэхээр ажиллаад, үр дүнг нь үзэх цаг тун ойртжээ. Энэ тухай өнгөрсөн долоо хоногт Лондоны хөрөнгийн биржид болсон “Монголын хөрөнгийн захын өдөрлөг”-өөр уг системийг турших явц сүүлийн шатандаа байна.

“Millenium IT”-ийг тун удахгүй хэрэгжүүлэхээр төлөвлөж буй талаар МХБ-ийн Гүйцэтгэх захирал Х.Алтай мэдэгджээ. МХБиржийн тооцоогоор тусбиржид бүртгэлтэй компаниудын үнэлгээ одоогоор 2 тэрбум доллар байгаа бол ирэх арван жилд 45 тэрбум ам.долларт хүрэх төлөвтэй байна. Энэхүү тооцоо нь төрийн өмчийн компаниудын хувьчлалтай уялдаж буй ажээ. Мөн цаашид тус биржид бүртгэлтэй хувийн хэвшлийн компаниудын тоо нэмэгдэхийн сацуу зах зээлийн үнэлгээгээр “үлэмж”-ид тооцогдох компаниуд давхар бүртгэлтэй болсноор энэхүү тооцоо бодит биеллээ олох бүрэн боломжтой ажээ.

 “Эрдэнэс Тавантолгой” компани ч МХБиржид бүртгүүлэх төлөвтэй байгаа. “Монголын хөрөнгийн захын өдөрлөг”-т мөн тус компанийн Гүйцэтгэх захирал Б.Энэбиш оролцсон юм. Тэрбээр уг арга хэмжээний үеэр Тавантолгойн IPO ирэх оны нэгдүгээр улирал хүртэл хойшилсныг мэдэгдсэн нь тун ч сонирхолтой мэдээлэл байв. “Эрдэнэс Тавантолгой”-н хувьцааны арилжааг энэ онд товлох нь цаг хугацааны хувьд хэт яарсан алхам болох төдийгүй бусад хүчин зүйлээс үүдэн хувьцаа үнэд хүрэхгүй байх эрсдэлтэй байгааг тус компанийн тал сайтар ойлгосон бололтой.

Монголын баялгийг нийт иргэд тэгш хүртэх олон гарцын нэг болсон хөрөнгийн зах зээлийг олон улсын шаардлагад нийцсэн байдлаар эх орондоо хөгжүүлэх цаг ойртож буй нь сайшаалтай. Нөгөөтэйгүүр хөрөнгийн зах зээл нь компанийн засаглалыг сайжруулж, ил тод байх зайлшгүй шаардлагыг нөхцөлдүүлдгээрээ монголчуудын хувьд ихээхэн ач холбогдолтой юм.

Б.Төгс