Хурлын нээлтийн үйл ажиллагаанд УИХ-ын гишүүн Я.Содбаатар, Байгаль орчин, аялал жуулчлалын сайд Н.Цэрэнбат, Хөгжлийн банкны Гүйцэтгэх захирал Б.Батбаяр, Монгол банкны Нөөцийн удирдлага, санхүүгийн зах зээлийн газрын захирал А.Энхжин, Монголын Алт үйлдвэрлэгчдийн холбооны Удирдах зөвлөлийн дарга Т.Ганболд нар оролцсон юм.
Уул уурхайн салбарт үйл ажиллагаа явуулж байгаа аж ахуйн нэгжүүд, төр захиргааны байгууллагууд, аймаг, орон нутгийн удирдлагуудын дунд байгаа үл ойлголцлыг арилгах, үйлчилж байгаа хууль, дүрэм журмын алдаа дутагдлуудыг засах залруулах үүднээс БОАЖЯ-ны зүгээс Хууль зүй, дотоод хэргийн яам, Тагнуулын Ерөнхий Газар, Татварын Ерөнхий газартай хамтран Ажлын хэсэг байгуулан ажиллаж буйг Н.Цэрэнбат сайд дуулгалаа.
УИХ-ын гишүүн Я.Содбаатар “Уул уурхайн салбарт гарч байгаа төрийн бодлого, шийдвэрүүдийг тогтвортой мөрдөх асуудал чухал. Лиценз олголтын асуудлаа салбарын яам яаралтай шийдэх хэрэгтэй.” хэмээн байр сууриа илэрхийллээ.