2018 онд Менторшип хөтөлбөрийг GIZ-ийн ЭТИС хөтөлбөр, Хөгжлийн төлөө сэтгүүл зүй ТББ хамтран хэрэгжүүлж байна
The Mongolian Mining Journal сэтгүүлийн дэргэдэх “Хөгжлийн төлөө сэтгүүл зүй” төрийн бус байгууллагаас “ОРОН НУТГИЙН СЭТГҮҮЛЧДИЙН СҮЛЖЭЭ” төслийг Германы GIZ-ийн ЭТИС хөтөлбөрийн санхүүгийн дэмжлэг, техникийн туслалцаатайгаар амжилттай хэрэгжүүлэхдээ 2015-2017 онд цуврал 8 сургалтыг зохион байгуулсан билээ.
GIZ-ийн ЭТИС хөтөлбөр нь “ОРОН НУТГИЙН СЭТГҮҮЛЧДИЙН СҮЛЖЭЭ” төсөлд хамтран ажиллахын зэрэгцээ 2016-2017 онд эдийн засаг, бизнесийн чиглэлээр мэргэшиж буй төвийн сэтгүүлчдэд зориулан онол, дадлагын сургалтын төслийг Австралийн Квийнсландын их сургуультай хамтран хэрэгжүүлсэн юм.
Энэхүү 2 түвшинд явагдсан төслийн үйл ажиллагааг хооронд нь уялдуулан өргөжүүлж, 2018 онд Менторшип хөтөлбөрийг GIZ-ийн ЭТИС хөтөлбөр, Хөгжлийн төлөө сэтгүүл зүй ТББ хамтран хэрэгжүүлж байна
Менторшип хөтөлбөрийн эхний сургалт дөрөвдүгээр сарын 23-24-нд Улаанбаатар хотноо зохион байгуулагдлаа.
GIZ-ийн ЭТИС хөтөлбөрийн Захирал Штефан Ханселманн: Сэтгүүлчдийг чадавхжуулахад чиглэсэн манай хоёр байгууллагын тус тусдаа хэрэгжүүлсэн төслүүдийг хооронд уялдуулах боломж гарч ирсэн нь Менторшип хөтөлбөр юм.
Менторшип хөтөлбөр нь илүү хувь сэтгүүлч рүү анхаарсан ажил байх болно.
Менторшип хөтөлбөр буюу төвийн сэтгүүлчид орон нутгийн сэтгүүлчдэд туршлага, ур чадвараа эзэмшүүлэх хөтөлбөр юм.