Булган аймгийн Дашинчилэн сумын нутагт орших Доргонот, Улаан ухаа нэртэй MV-0020717 тоот ашиглалтын тусгай зөвшөөрөл бүхий алтны шороон ордод 2017 оны дөрөвдүгээр сараас ашиглалт явуулж байгаа “Цагаан уулын магнит” ХХК нь ашиглалтын талбайдаа энэ оны тавдугаар сараас биологийн нөхөн сэргээлт хийж эхэлжээ.
Тэд уурхайн ашиглалтын бүхий л ажлыг 100% дотоод овоолго үүсгэн ажиллаж байгаа нь эвдрэлд орох талбайн хэмжээ болон нөхөн сэргээлтийн ажлын хэмжээг багасгаж, байгаль экологид ээлтэй үйл ажиллагаа явуулах нөхцөлийг бүрдүүлжээ.
Тус компани ашиглалтын хугацаанд 1,235.7 мянган шоо метр хөрс хуулалтын ажил, 118.0 мянган шоо метр элс олборлон баяжуулсан бөгөөд нийт эвдрэлд орсон 25.27 га талбайгаас 12.5 га талбайд ийнхүү техникийн болон биологийн нөхөн сэргээлт хийгээд байгаа юм.
Нөхөн сэргээлт хийгдсэн байдал
2018 оны 7 дугаар сарын байдлаар
Тавдугаар сараас олон наст ургамлаа тарьж эхэлсэн гэхэд байгалийн унаган төрх байдлаас ялгагдахын аргагүй сайхан ургажээ. Нөхөн сэргээлтийн талбайг хашаажуулж, мал амьтан орж сүйтгэхээргүй болгосон байна.
Байгалийн унаган төрхийг хадгалж үлдэхийн тулд олборлолтын талбай дахь ургаа моддыг дахин шилжүүлэлгүйгээр олборлолт явуулахдаа дотоод овоолгоор дүүргэлт хийж, техникийн нөхөн сэргээлт хийжээ.