“Монгол Майнинг энд Эксплорэйшн” ХХК-ийн хувьд 2014-2017 онд Ар наймганы дунд хэсэг нэртэй MV-005028 тоот ашигт малтмалын ашиглалтын тусгай зөвшөөрөл бүхий талбайнхаа 62.63 га талбайд техникийн нөхөн сэргээлт, 15.9 га талбайд биологийн нөхөн сэргээлтийн ажил хийж, нийт 1.06 тэрбум төгрөгийг байгаль орчин, нөхөн сэргээлтийн ажилд зарцуулжээ.
Энэ оны зургадугаар сарын дунд үеэс ургамлаа тарьж, техникийн болон биологийн нөхөн сэргээлтээ эхлүүлжээ. Дараа жилээс тарьсан ургамлууд үрээ хаяж, өөрсдөө ургаж төлжинө.
Нөхөн сэргээлтийн өмнөх байдал
Байгаль орчны нөхөн сэргээлтийг мэргэжлийн өндөр түвшинд хийж, унаган төрхөнд нь оруулж буйгаараа тус компани бусад компанийг ийнхүү үлгэрлэж байна.
2018 оны 8 дугаар сарын байдлаар