Нүүрсний салбарыг онцолдог “Coal Mongolia 2018” чуулга уулзалт, үзэсгэлэн есдүгээр сарын 4-5-ны өдрүүдэд Улаанбаатар хотноо зохиогдов.
“Сoal Mongolia” арга хэмжээ найм дахь жилдээ тасралтгүй зохион байгуулагдаж байна. Энэхүү үйл ажиллагаа зөвхөн Монгол Улс гэлтгүй Зүүн Азийн нүүрсний салбарын чухал, томоохон арга хэмжээний нэг болж өргөжөөд байна.
Хуралд гадаадын 30 гаруй орны, дотоодын төлөөлөгчидтэй нийлсэн 600 гаруй оролцогч бүртгүүлжээ.
Конвейерийн систем, тасралтгүй технологи, нүүрсний баяжуулалтын дэвшилтэт технологийг нэвтрүүлэн, техникийг сайжруулан өртөг бууруулах, уурхайн олборлолтыг нэмэгдүүлэх гэсэн чиглэл рүү хандаж “Технологийн дэвшилд хамтдаа” уриан дор “Coal Mongolia 2018” чуулганыг зохион байгуулж байна.
Нүүрсний салбарын өрсөлдөх чадвар: Сорилт ба Боломж” сэдвийн хүрээнд УУХҮ-ийн сайд Д.Сумъяабазар болон Зам тээврийн хөгжлийн яамны Төрийн нарийн бичгийн даргын түр орлон гүйцэтгэгч Р.Мэргэн, чуулганы Ерөнхий ивээн тэтгэгч байгууллагууд болох “Энержи Ресурс”, Mongolian Mining Corporation, “Эрдэнэс Тавантолгой”, “Вагнер Ази”, “Моннис” зэрэг компанийн удирдлагууд илтгэл тавилаа.
“Coal Mongolia” чуулган үндсэн 6 хэсэгтэй зохион байгуулагдана. Хэсэг тус бүр онцлох илтгэгчтэй.
Эрдсийн зах зээлийн судалгааны байгууллага Вүүд Маккензийн Ази Номхон далайн бүс нутгийн Нүүрсний зах зээл хариуцсан Ахлах шинжээч Пралаб Бхаргавагаас Coal Mongolia олон улсын нүүрсний салбарынхны хурлын үеэр MMJ зарим асуултад хариулт авлаа. Ярилцлагыг MMJ сэтгүүлийн есдүгээр сарын дугаараас уншина уу.
Хятадын нүүрсний мэдээллийн гол суваг “Фэнвэй Энержи” байгууллагын Дэд ерөнхийлөгч Сара Лютэй “Coal Mongolia” 2018 олон улсын нүүрсний хурлын үеэр Монголын нүүрсний салбарын экспортын төлөв, Хятадын нүүрсний бодлогын талаар MMJ ярилцлаа. Ярилцлагыг MMJ сэтгүүлийн есдүгээр сарын дугаараас уншина уу.
2017 онд 40 гаруй компани бараа бүтээгдэхүүн, үйл ажиллагаагаа үзэсгэлэнд танилцуулж байсан бол энэ жил 60 болж нэмэгдсэн. Ихэнх нь үйлдвэрлэлийн технологийн компаниуд байна.