Анх удаа зохиогдсон “Mining Forum-2018” нь “Хамтдаа хөгжье” уриаг дэвшүүлжээ.
Монгол Улсын хамгийн том бүтээн байгуулалтын салбарын гол тоглогчдын дунд шинэ технологи нэвтрүүлэх, эрчимжсэн хариуцлагатай уул уурхайг хөгжүүлж, дэлхийн жишигтэй хөл нийлүүлэн алхах үйл хэргийг улам идэвхжүүлэх зорилгоор чуулганыг санаачилснаа “Вагнер Ази Тоног Төхөөрөмж” компанийн хамт олон онцолж байв.
Форумд гадаад, дотоодын 50 гаруй байгууллагын 150 орчим зочид хүрэлцэн ирсэн юм
Форумын нэг онцлох үйл явдал нь Уул уурхай, хүнд үйлдвэрийн яамнаас форумын оролцогчдод хандан, уул уурхайн зах зээлийн нөхцөл байдал, цаашид хийгдэх ажлуудын талаар илтгэсэн юм.
“Вагнер Ази Тоног Төхөөрөмж” компани харилцагчдадаа зориулан, хурал, семинар, сургалт, зөвлөгөөг олон жилийн турш давтамжтайгаар, үр дүнтэй явуулж ирсэн бөгөөд энэ удаагийн форумаар 4 үндсэн салбар хуралдааны хүрээнд технологийн нарийвчилсан мэдээлэл бүхий сургалт явуулснаараа ихээхэн онцлог болов.
Форумд оролцогчид дөрвөн хэсэгт хуваагдан, Катерпилларын шилдэг мэргэжилтнүүдээс номын дуу сонслоо.
Тухайлбал, нэг танхимд нь CAT автосамосвал, том оврын авто грейдер ба ашиглалт, засвар үйлчилгээний шилдэг жишээг тайлбарлан таниулж байхад нөгөө танхимд CAT гидравлик экскаватор болон цахилгаан эрчим хүчний сонголтуудын талаар маш сонирхолтой сургалт явагдсан юм.
Харилцагчид өөрсдийн сонголтоор хэрэгцээт сэдвээр богино хугацаанд ихийг сурч мэдэх нөхцөл бололцоог “Вагнер Ази Тоног Төхөөрөмж” компани хангажээ.