Эрдсийг эрдэнэст
Ирээдүйг өндөр хөгжилд
Mining The Resources
Minding the future
Ертөнц

Япон, Хятад, Өмнөд Солонгос чөлөөт худалдааны бүс байгуулна

Азийн эдийн засгийн тэргүүлэгч гурван гүрэн болох Хятад, Япон болон Өмнөд Солонгосын удирдлагууд чөлөөт худалдааны бүс байгуулахаар хэлэлцэж байна. Бээжин хотноо энэ сарын 13-14-ний өдрүүдэд болж буй энэхүү Дээд хэмжээний уулзалтад БНХАУ-ын Төрийн зөвлөлийн Ерөнхий сайд Вэнь Зябао, Японы Ерөнхий сайд Есихико Нода болон Өмнөд Солонгосын Ерөнхийлөгч Ли Мён Бак нар оролцож байгаа юм.

Хятад улс энэ асуудлыг 2002 онд анх санаачилжээ. Өнгөрсөн хугацаанд гурван улсын хоорондын худалдаа тав дахин нэмэгдснээр худалдааны томоохон түншүүд болжээ. 2010 оны статистик үзүүлэлтээр Хятад, Япон болон Өмнөд Солонгос улс дэлхийн эдийн засгийн 20 хувийг бүрдүүлсэн байна. Гэвч Япон, Хятадын хооронд геополитикийн зөрчил хурцдаж байгаа, Япон Өмнөд Солонгостой арлуудын асуудлаар маргаантай. Тиймээс энэхүү гурван улс чөлөөт худалдааны бүс байгуулах нь улс төр болон эдийн засгийн хувьд ихээхэн ач холбогдолтой  хэмээн олон улсын ажиглагчид үзэж байна.

Э.Од