Улс орнуудын Засгийн газар болон банк санхүү, бизнесийн байгууллагуудын зээлжих зэрэглэлийг тогтоодог цөөн хэдэн байгууллагын нэг болох “Moody” Монголын арилжааны томоохон банкуудын зээлжих зэрэглэлийг бууруулжээ. Үүнд Голомт банк, Хаан банк, Худалдаа хөгжлийн банк, Хас банк багтсан байна. Эдгээр банкны зээлжих зэрэглэл өмнө нь “Ba3” байсныг нэг шатлалаар бууруулж “B1” болгожээ.
“Moody” энэхүү дүгнэлтээ тайлбарлахдаа Монголын банкуудын зээлжих зэрэглэл нь өөрийн улсын Засгийн газрынхаа зээлжих зэрэглэлээс дээгүүр байх боломжгүй юм гэж үзжээ. Одоогийн байдлаар Монголын Засгийн газрын урт хугацааны зээлжих зэрэглэл нь “B1” байгаа юм.
Хэрэв цаашдаа Монголын Засгийн газрын зээлжих зэрэглэл дээшилбэл олон улсын зах зээлээс илүү бага хүүтэй зээл авах боломжтой болох юм. Үүнийгээ дагаад арилжааны банкуудын зээлжих зэрэглэл дээшлэх үүд хаалга ч нээгдэнэ.
Б.Төгс