Эрдсийг эрдэнэст
Ирээдүйг өндөр хөгжилд
Mining The Resources
Minding the future
Мэдээ

Балгасын улаан нуурыг ашиглахаар болжээ

Өмнөговь аймагт хэрэгжиж буй уул уурхайн төслүүдэд усны асуудал хурцаар тавигдаж байгаа. Тавантолгойн ордод хамгийн ойр төдийгүй нөөц сайтай гэгддэг Балгасын улаан нуурыг ашиглахаар төлөвлөсөн ч нутгийн иргэд усны орд газрыг ашиглуулахгүй гэсэн байр сууриа илэрхийлсэн. Иргэд хэдий эсэргүүцэж байгаа ч Балгасын улаан нуурыг ойрын хугацаанд уул уурхайд ашиглах нь тодорхой болжээ. Өмнийн говийн бүсийн хөгжлийн зөвлөлөөс гаргасан “Ус хангамжийн чиглэлээр 2012 онд хийх ажил, авч хэрэгжүүлэх арга хэмжээ”-ний графикаас харвал Балгасын улаан нуурын тодорхой хэсгийг хэмнэлттэй ашиглах асуудлыг шийдвэрлэх ажил хамгийн түрүүнд тавигджээ. Энэ ажлыг долдугаар сарын дотор багтааж шийдвэрлэхээр тусгасан байна. 

О.Хосцэцэг