Эрдсийг эрдэнэст
Ирээдүйг өндөр хөгжилд
Mining The Resources
Minding the future
Байгаль орчин

Экологийн боловсрол олгох сургалт болно

Солонгосын Уул уурхайн Нөхөн Сэргээлтийн Корпораци /МИРЕКО/ нь Монгол орны ирээдүй болсон хүүхэд багачуудад байгаль орчны талаарх ойлголтыг нэмэгдүүлэхийн тулд мод үржүүлгийн газартаа экологийн боловсрол олгох сургалтыг зохион байгуулж байна. Уг экологийн сургалт өнөөдрөөс эхэлж есдүгээр сарыг дуустал үргэлжлэх бөгөөд сурагчдын амралтын хугацаанд Зуун мод хотын бага ангийн 100 сурагчийг хамрагдах юм.

Сургалтын үеэр сурагчид MIRECO байгууллагын солонгос, монгол мэргэжилтнүүдийн лекцээр дамжуулан уурхайн орчин, шинжлэх ухааны тухай ерөнхий ойлголт болон Монгол орны байгалийн талаар суурь ойлголттой болохын сацуу  ургамлын эс ажиглах хөтөлбөрт хамрагдах юм. MIRECO байгууллагын Монгол дахь төлөөлөгчийн газрын дарга хэлэхдээ, “Монголд цөлжилт хурдацтай явагдаж, уул уурхайн олборлолтын улмаас ой мод их хэмжээгээр сүйрсэн. Үүний улмаас Монголын орчин нөхцөлд тохирсон модны төрөл зүйлийг бий болгох шаардлагатай гэж үзээд манай байгууллагын зүгээс ийм төрлийн судалгаа шинжилгээг хийж байна. Энэ удаагийн экологийн боловсрол олгох сургалт нь Солонгосын Засгийн Газрын байгууллага болох MIRECO-оос хэрэгжүүлж буй Монгол дахь нийгмийн туст үйл ажиллагааны нэг юм” гэлээ.

MIRECO байгууллага нь Монгол орны уул уурхайн бүсэд тохирсон ургамал тариалж,  үйлдвэрлэх зорилгоор 2010 оны 5 сард Төв аймагт мод үржүүлгийн зориулалттай газрыг авч,  2011 оны 8 сард мод үржүүлгийн газрыг ашиглалтанд оруулсан байна.

С.Эрдэнэ      
                   
www.mongolianminingjournal.com
www.journalism.mn