“Залуу, шинэ, мэргэжлийн” гэсэн
тодотголтой танхим ийн бүрэлдлээ. ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Путин шинэ
Засгийн газраа бүрдүүлэхийн тулд “Их найм”-ын уулзалтад оролцохоос
татгалзсан билээ. Орос орныг хөгжлийн шинэ мөчлөгт нь, улс төр, эдийн
засгийн өөрчлөлтийн өдрүүдэд ажиллах Засгийн газартай уншигч Та танилц.
Долоон
Дэд сайд болон 20 Сайдаас бүрдэх ОХУ-ын Засгийн газрын танхим нэлээд
өөрчлөгдөж, дөрөвний гурав нь шинэ цус сэлбэсэн байна. Алс Дорнодыг
хөгжүүлэх яамны Сайд, Нээлттэй Засгийн газартай харилцах яамны Сайд
гэсэн хоёр шинэ орон тоог бий болгожээ. Өмнөх Засгийн газрын сайд нараас
Гадаад хэргийн яамны тэргүүн Сергей Лавров, Батлан хамгаалахын сайд
Анатолий Сердюков, Сангийн сайд Антон Силуанов, Хууль зүйн сайд
Александр Коновалов, Спортын сайд Виталий Мутко нар албан тушаалдаа
хэвээр үлдсэн бол, 17 хүн шинээр орж ирэв.
Ерөнхий сайд-Медведев Дмитрий Анатольевич Ленинградын
Улсын Их сургуульд хуульчийн мэргэжил эзэмшсэн, хууль зүйн ухааны дэд
эрдэмтэн. Хийн “мангас” гэгдэх “Газпром” төрийн өмчит компанийн
Захирлуудын зөвлөлийг хоёр жил даргалсан, 2003 онд Ерөнхийлөгчийн Тамгын
газрын даргаар томилогдсоноосоо хойш таван жилийн дараа ОХУ-ын
Ерөнхийлөгчөөр сонгогдсон. Төрийн тэргүүнээр ажилласан өнгөрсөн дөрвөн
жилийн хугацаанд “Миша тун сул байсан” гэж оросууд дүгнэдэг.Тэрбээр Халх
гол дахь Монгол-Оросын хамтын ялалтын 70 жилийн ойд зориулсан арга
хэмжээнд оролцохоор 2009 оны наймдугаар сард Монгол улсад айлчилж байсан
билээ.
Ерөнхий сайдын нэгдүгээр орлогч- Игорь Иванович ШуваловТэрбээр шинэ танхимд санхүү, хувьчлал, орон сууцны асуудал хариуцна.
1993 онд М.В.Ломоносовын нэрэмжит Москвагийн Улсын Их сургуульд хууль зүйн ухааны судлаач мэргэжил эзэмшсэн.
1993 онд “АЛМ Консалтинг” хаалттай хувьцаат нийгэмлэгийн хуулийн ахлах зөвлөх
1995 онд АЛМ өмгөөллийн товчооны захирал
1997 онд ОХУ-ын Төрийн өмчийн хорооны дарга
1998 онд ОХУ-ын Төрийн өмчийн сайдын орлогч
1998-2000 онд Оросын холбооны өмчийн сангийн тэргүүн
2000 онд ОХУ-ын Төрийн аппаратын дарга
2003 онд ОХУ-ын Ерөнхийлөгчийн туслах
2003-2004 онд ОХУ-ын Ерөнхийлөгчийн засаг захиргааны даргын орлогч
2004-2008 онд ОХУ-ын Ерөнхийлөгчийн туслах
2005 онд “Их найм”-ын орнуудын ажил хэрэгт ОХУ-ын Ерөнхийлөгчийн бие төлөөлөгчөөр тус тус ажиллажээ.
2008
онд ОХУ-ын Ерөнхий сайдын Нэгдүгээр орлогчоор томилогдохдоо Евразийн
эдийн засгийн комиссийн Орос, Беларус, Казахстаны Гаалийн холбоо ба
эдийн засгийн нэгдсэн орон зайн зөвлөлийн ОХУ-ын төлөөлөгч, Тусгаар
улсуудын хамтын нийгэмлэгийн асуудал эрхэлсэн Оросын үндэсний
Зохицуулагчийн албыг давхар хашсан.
ОХУ-ын Ерөнхий сайдын орлогч, төрийн аппаратын дарга- Сурков Владислав Юрьевич
Тэрбээр шинэ танхимд инноваци болон соёл, шинжлэх ухааны асуудал хариуцна.
1993 онд Москвагийн олон улсын их сургуулийг төгссөн, эдийн засгийн ухааны магистр
1991-1996 онд “Менатеп” /одоогийн банк/ санхүү, зээлийн байгууллагын удирдах албанд
1996-1997 онд “Роспром” төрийн өмчит компанийн захирал, “Альфа банк”-ны Зөвлөлийн даргын нэгдүгээр орлогч
1998-1999 онд Оросын олон нийтийн телевизийн олон нийт хариуцсан албаны дарга
1999
онд ОХУ-ын Ерөнхийлөгчийн засаг захиргааны орлогч даргаар томилогдож,
улмаар 2004 оноос ОХУ-ын Ерөнхийлөгчийн туслахын үүргийг давхар
гүйцэтгэж байв
2008-2011 онд ОХУ-ын Ерөнхийлөгчийн засаг захиргааны даргын нэгдүгээр орлогч
2011 оноос ОХУ-ын Ерөнхий сайдын орлогчоор томилогджээ.
Оросууд
энэ эрхмийг “улс төрийн технологич” гэдэг бол барууны хэвлэлд түүнийг
“Путиний гол суртал ухуулагч” хэмээн бичдэг. Чечень уг гарвалаа яриа
дургүй тэрбээр Оросын одоогийн Ерөнхийлөгчтэй улс төрийн салбарт 10-аад
жил хамтран ажиллаж байгаа юм.
ОХУ-ын Ерөнхий сайдын орлогч-Дмитрий Николаевич КозакСочийн олимпийн төслийг үргэлжүүлэн удирдаж, барилгын салбарын асуудал хариуцна
Ленинградын А.А. Ждановын нэрэмжит Улсын их сургуулийг хуульчийн мэргэжлээр төгсчээ.
1999 онд ОХУ-ын төрийн аппаратын дарга
2000 онд ОХУ-ын Ерөнхийлөгчийн засаг захиргааны даргын орлогч
2003 онд ОХУ-ын Ерөнхийлөгчийн засаг захиргааны даргын нэгдүгээр орлогч
2004 онд ОХУ-ын төрийн аппаратын дарга
2007-2008 онд ОХУ-ын Орон нутгийн хөгжлийн яамны сайд
2008 оноос хойш ОХУ-ын Ерөнхий сайдын орлогчоор ажиллах болжээ.
ОХУ-ын Ерөнхий сайдын орлогч-Дмитрий Олегович РогозинТэрбээр шинэ танхимд батлан хамгаалахын цогц бодлогыг үргэлжлүүлэн хариуцна.
НАТО-ийн
дэргэдэх ОХУ-ын Бүрэн эрхт төлөөлөгч хэмээх албаараа энэ эрхэм олон
улсад танигдсан. М.В.Ломоносовын нэрэмжит Москвагийн Их сургуулийг
сэтгүүлчийн мэргэжлээр төгсчээ. Англи, испани, итали, чех хэлтэй.
1997-2003 онд Оросын Төрийн Думын гишүүн
1997-1999 онд Үндэсний асуудал эрхэлсэн хорооны орлогч дарга
2000-2003 онд Олон улсын асуудал хариуцсан хорооны дарга
2002-2007 онд Оросын Төрийн Думын гишүүн байх хугацаандаа 2004 оноос Думын орлогч даргаар ажиллаж байжээ
2007 онд Оросын төрийн Думын Аюлгүйн бодлогын хорооны орлогч дарга
2004-2006 онд “Эх орон” намын дарга
2008-2011 онд НАТО-гийн Брюссель дэх Оросын байнгын төлөөлөгч
2011-2012
онд НАТО-тай харилцах ОХУ-ын Ерөнхийлөгчийн Пуужингийн довтолгооноос
хамгаалах системийн асуудлаарх тусгай төлөөлөгч, Ерөнхий сайдын орлогч,
Батлан хамгаалах комиссын даргаар тус тус ажиллаж байна.
ОХУ-ын Ерөнхий сайдын орлогч-Ольга Голодец М.В.Ломоносовын
нэрэмжит Москвагийн Их сургуулийг төгссөн, эдийн засагч мэргэжилтэй.
2008 он хүртэл “Норильский никель” компанид есөн жил ажилласан.
2001 онд Таймырийн автономит бүсийн Амбан захирагчийн орлогч,
2010 оноос Москва хотын даргын Боловсрол, эрүүл мэндийн асуудал хариуцсан орлогчоор томилогджээ
ОХУ-ын Ерөнхий сайдын орлогч, Ерөнхийлөгчийн Өмнөд Кавказ дахь бүрэн эрхт төлөөлөгч-Александр Хлопонин1986
онд Москвагийн Санхүүгийн дээд сургуулийн олон улсын эдийн засгийн
факультетыг төгсчээ.Тэрээр Михаил Прохоров, Андрей Козлов нартай нэг
курсын андууд юм.
1989-1992 онд “Гадаад эдийн засгийн үйл ажиллагаа ба хөгжлийн банк” төрийн корпорацид ахлах мэргэжилтэн,
1992
онд Владимир Потанины байгуулсан “Олон улсын санхүүгийн компани”
хувьцаат нийгэмлэгт ажиллах болов. Тус нийгэмлэгт Владимир Потанины
нэгдүгээр орлогчоор 27 настай Александр Хлопонин томилогдсон юм. 1994
онд “Олон улсын санхүүгийн компани” нь банкны үйл ажиллагаа явуулах эрх
авсан бөгөөд Хлопонин даргаар нь томилогдож, 1996 онд тэрбээр банкны
Ерөнхийлөгчийн албыг хаших болжээ.
1996-2001 онд “Норильский никель” компанийн Тамгын газрын дарга ,
2001-2002 онд Таймырийн автономит бүсийн Амбан захирагч,
2002-2010 онд Красноярск мужийн Амбан захирагчаар тус тус ажилласан.
ОХУ-ын Ерөнхий сайдын орлогч-Аркадий ДворковичАж үйлдвэр, түлш эрчим хүчний цогцолбор, тээвэр, хөдөө аж ахуйн асуудлыг шинэ танхимд хариуцна.
Москвагийн М.В.Ломоносовын нэрэмжит Их сургуулийг “эдийн засгийн кибернитик”-ийн мэргэжлээр төгссөн.
1997 онд АНУ-ын Хойд Каролин мужийн Льюкийн сургуулийг эдийн засгийн магистрын дипломтой дүүргэжээ.
1994-2000 онд ОХУ-ын Сангийн яамны эдийн засгийн шинжилгээний багийн зөвлөхөөс эрдэм шинжилгээний удирдагч хүртэл дэвшсэн.
2000 онд Стратегийн төвийн татвар, төсвийн бодлогын шинжээч
2000-2001 онд Эдийн засгийн хөгжил, худалдааны яамны сайдын зөвлөх
2001-2004 онд Эдийн засгийн хөгжил, худалдааны яамны Орлогч сайд
2003 онд Санхүү, хөрөнгө оруулалтын шинжээчдийн төвийн Ерөнхийлөгч
2004-2008 ОХУ-ын Ерөнхийлөгчийн дэргэдэх Шинжээчдийн газрын дарга
2004 онд Үндэсний банкны зөвлөл дэх ОХУ-ын Ерөнхийлөгчийн төлөөлөгч
2008 онд ОХУ-ын Ерөнхийлөгчийн туслах
2008-2012 онд ОХУ-ын Ерөнхийлөгчийн “Их найм”-ын орнуудын асуудал эрхэлсэн төлөөлөгчөөр ажиллаж байна.
ОХУ-ын Сангийн сайд-Антон Силуанов1985 онд Москвагийн Санхүүгийн дээд сургуулийг төгссөн, эдийн засгийн ухааны доктор.
1985-1987 онуудад ЗХУ-ын Сангийн яаманд эдийн засагч, ахлах эдийн засагч
1989-1992 онд ЗХУ-ын Сангийн яаманд хэлтсийн орлогч эрхлэгч, зөвлөх
1992 онд ОХУ-ын Эдийн засаг, санхүүгийн яамны хэлтсийн орлогч дарга
1992-1997 онд ОХУ-ын Сангийн яамны төсвийн газрын орлогч дарга
1997-2003 онд Оросын Сангийн яамны Макро эдийн засгийн бодлого ба банкны үйл ажиллагааны газрын дарга
2003 онд ОХУ-ын Сангийн яамны орлогч сайд
2004-2005 онд ОХУ-ын Сангийн яамны Төсвийн харилцааны газрын дарга
2005 онд ОХУ-ын Сангийн яамны орлогч сайд
2011 оноос ОХУ-ын Сангийн яамны сайдын үүрэг гүйцэтгэгч
ОХУ-ын Дотоод явдлын сайд-Владимир Колокольцев1989 онд Бүх Холбоотын коммунист залуучуудын эвлэлийн улс төрийн дээд сургуулийг төгссөн, хууль зүйн ухааны доктор
1982-2012 онд Цагдаагийн байгууллагуудад бүх шатны албан тушаалд ажиллаж байсан
ОХУ-ын Иргэний хамгаалалт, онцгой байдал, байгалийн аюулын хор хөнөөлийг арилгах асуудал эрхэлсэн яамны сайд-Владимир Пучков
1979 онд Тюмений Цэрэг-инженерийн удирдлагын дээд сургуулийг төгссөн, техникийн ухааны дэд эрдэмтэн.
1983-2012 онд ОХУ-ын Онцгой байдлын газрын бүх шатны албан тушаалыг эрхэлж байсан
ОХУ-ын Гадаад хэргийн сайд- Сергей Лавров1972 онд ЗХУ-ын Москвагийн Олон улсын харилцааны дээд сургуулийг төгссөн.
ОХУ-ын Онц бөгөөд Бүрэн Эрхт Элчин сайд.
1976-1981 онд ЗХУ-ын Гадаад хэргийн яамны Олон улсын байгууллагын удирдах газарт ажиллаж байсан
1981 онд НҮБ дахь ЗХУ-ын Байнгын төлөөлөгчийн газрын Нэгдүгээр нарийн бичгийн дарга, зөвлөх, ахлах зөвлөх
1988-1990 онд ЗХУ-ын Гадаад явдлын яамны Олон улсын эдийн засгийн харилцааны газрын орлогч, нэгдүгээр орлогч
1990-1992
онд ЗХУ-ын Гадаад явдлын яамны Олон улсын эдийн засгийн харилцааны
газрын дарга, ОХУ-ын Гадаад хэргийн яамны Олон улсын харилцаа ба
даяарчлалын асуудал эрхэлсэн газрын захирал
1992 онд ОХУ-ын Гадаад хэргийн яамны Орлогч сайд
1994 онд НҮБ дахь ОХУ-ын Байнгын төлөөлөгч, НҮБ-ын Аюулгүйн зөвлөлийн Оросын төлөөлөгч
2004 онд ОХУ-ын Гадаад хэргийн сайд
2004 онд ОХУ-ын Аюулгүйн зөвлөлийн байнгын гишүүн
2004 онд Тусгаар тогтносон улсуудын Гадаад хэргийн яамны сайд нарын Зөвлөлийн дарга
2005-2007 онд Хамтын Аюулгүй байдлын гэрээний байгууллагын Гадаад хэргийн сайд нарын зөвлөлийн дарга
ОХУ-ын Батлан хамгаалах сайд-Анатолий Сердюков1980 онд Ленинградын Худалдааны дээд сургуулийг эдийн засагч мэргэжлээр төгссөн.
2001 онд Санкт-Петербугийн их сургуулийн хуульч мэргэжлээр төгссөн, эдийн засгийн ухааны доктор, ОХУ-ын Төрийн зөвлөх.
2004 онд ОХУ-ын Татвар хураамжийн яамны сайдын үүрэг гүйцэтгэгч
2004-2007 онд ОХУ-ын Татварын албаны дарга
2007 онд Батлан хамгаалах яамны сайд /цэргийн цолгүй анхны сайд байв/
Хууль зүйн сайд-Александр Коновалов1992
онд Санкт-Петербугийн улсын их сургуулийг хууль зүй судлалын мэргэжлээр
төгссөн, хууль зүйн ухааны дэд эрдэмтэн, ОХУ-ын хууль зүйн Төрийн
зөвлөх.
1992-2005 онд Санкт-Петербург хотын прокурорын байгууллагуудад бүх шатны албанд ажиллаж байсан
2008 онд Волга орчмын холбооны тойрогт ОХУ-ын Ерөнхийлөгчийн бүрэн эрхт төлөөлөгч
2008 онд ОХУ-ын Ерөнхийлөгчийн Европын Холбооны орнуудтай хамтран ажиллах асуудал эрхэлсэн тусгай төлөөлөгч
2008 оноос ОХУ-ын Хууль зүйн сайд
ОХУ-ын Эрүүл мэндийн сайд-Вероника Скворцов1983 онд Москвагийн Анагаах ухааны дээд сургууль төгссөн бөгөөд сургуульдаа 25 жил ажилласан.
2008 онд ОХУ-ын Эрүүлийг хамгаалах, нийгмийн хөгжлийн яамны Орлогч сайд
ОХУ-ын Соёлын яамны сайд-Владимир Мединский 1992
онд Москвагийн олон улсын харилцааны дээд сургуулийг төгссөн, улс
төрийн ухааны доктор, профессор. ОХУ-ын татварын албаны хоёрдугаар
зэргийн Төрийн зөвлөх
2003-2011 онд Төрийн Думын депутат
2004 онд Мэдээллийн бодлого эрхэлсэн хорооны орлогч дарга
2004-2007 онд Эдийн засаг, бизнес эрхлэлт, аялал жуулчлалын бодлого эрхэлсэн хорооны орлогч дарга
2006 онд Оросын олон нийттэй харилцах холбооны Ерөнхийлөгч
2001 онд Төрийн Думын Соёлын хорооны дарга
ОХУ-ын Боловсрол, шинжлэх ухааны сайд-Дмитрий Ливанов1990 онд Мосвкагийн Ган хайлуулалтын дээд сургуулийг төгссөн
2003 онд Москвагийн хууль зүйн академийг эчнээгээр төгссөн, физик-математикийн ухааны доктор
Байгалийн нөөц ба байгаль орчны сайд-Сергей Донской1982 онд И.М. Губкины нэрэмжит Газрын тос, хийн улсын академийг “автоматик, тедемеханик” мэргэжлээр төгссөн.
1999-2000
онд Түлш, эрчим хүчний яамны Бүтээгдэхүүн хуваах гэрээг боловсруулах
болон хэрэгжүүлэх албаны зөвлөх, хэлтсийн орлогч, хэлтсийн дарга
2000-2001 онд “Лукойл” компанийн Санхүү, хөрөнгө оруулалтын ерөнхий газарт ажиллаж байв.
2001-2005 онд "Зарубежнефть" компанийн хэлтсийн дарга
2005-2008 онд ОХУ-ын Байгалийн нөөцийн яамны эдийн засаг, санхүүгийн албаны захирал
2008-2011 онд ОХУ-ын Байгалийн нөөц ба Байгаль орчны яамны орлогч сайд
2011-2012 онд "Росгеологи" компанийн ерөнхий захирал
ОХУ-ын Аж үйлдвэр, худалдааны яамны сайд-Денис Мантуров1994 онд Москвагийн М.В.Ломоносовын нэрэмжит Их сургуулийг социологич мэргэжлээр төгссөн, эдийн засгийн ухааны дэд эрдэмтэн
Цэрэг, зэвсгийн үйлдвэрлэлийн салбарт ажилласан туршлагатай.
2007 онд Аж үйлдвэр, худалдааны яамны орлогч сайд
2012 онд Аж үйлдвэр, худалдааны сайдын үүрэг гүйцэтгэгч
ОХУ-ын Бүс нутгийн хөгжлийн сайд-Олег Говорун1993 онд Москвагийн Ойн техникийн дээд сургуулийг химич-технологичийн мэргэжлээр төгссөн, нэгдүгээр зэрэглэлийн Төрийн зөвлөх
2000 онд ОХУ-ын Ерөнхийлөгчийн Засаг захиргаанд бүс нутгийн удирдах газрын нэгдүгээр орлогч дарга
2004-2006 онд ОХУ-ын Ерөнхийлөгчийн дотоод бодлогын асуудал эрхэлсэн удирдах газрын орлогч
2011 онд ОХУ-ын Ерөнхийлөгчийн дотоод бодлогын асуудал эрхэлсэн удирдах газрын дарга
2011 онд ОХУ-ын Ерөнхийлөгчийн Холбооны Төвийн тойрог дахь Бүрэн эрхт төлөөлөгч
Алс Дорнодыг хөгжүүлэх яамны сайд, ОХУ-ын Ерөнхийлөгчийн Алс Дорнодын бүс нутаг дахь бүрэн эрхт төлөөлөгч-Виктор Ишаев1979 онд Новосибирскийн Далайн тээврийн дээд сургуулийг инженер механикчийн мэргэжлээр төгссөн, эдийн засгийн ухааны доктор.
1993 — 2001 онд депутат, ОХУ-ын Холбооны зөвлөлийн гишүүн, Олон улсын асуудал эрхэлсэн хорооны гишүүн
2009 онд ОХУ-ын Ерөнхийлөгчийн Алс Дорнодын бүс нутаг дахь бүрэн эрхт төлөөлөгч
2009 онд ОХУ-ын Холбооны зөвлөлийн гишүүн
ОХУ-ын Холбоо, олон нийтийн мэдээллийн сайд-Николай НикифоровМедведевийн шинэ танхимын хамгийн залуу сайд. 2004 онд Казанийн улсын их сургуулийн эдийн засгийн факультетыг төгссөн.
2010 онд Татарстаны Ерөнхий сайдын орлогч, Мэдээлэл холбооны яамны сайдаар ажиллаж байв.
ОХУ-ын Хөдөө аж ахуйн яамны сайд –Николай Федеров1980
онд Казанийн их сургуулийн Хуулийн факультетыг төгссөн, хуул зүйн
ухааны дэд эрдэмтэн, эдийн засгийн ухааны доктор, профессор. Хууль эрх
зүйн Төрийн зөвлөх.
1989 — 1990 онд ОХУ-ын Үндэстний дээд зөвлөлийн гишүүн, Үндэстний дээд зөвлөлийн хууль эрх зүйн дэд хорооны дарга
1990 — 1993 онд Хууль зүйн яамны сайд
1993 онд Москва хотын Өмгөөлөгчдийн коллегийн дарга
1993 — 1994 онд Москва хотын Думын депутат
1994 — 2010 онд Бүгд Найрамдах Чуваш улсын Ерөнхийлөгчөөр хоёр удаа сонгогдсон.
1996 — 2001 онд ОХУ-ын Холбооны зөвлөлийн гишүүн, Олон улсын асуудал эрхэлсэн хорооны Дэд ерөнхийлөгч
2011 оноос Нийгэм, эдийн засаг, улс төр судлалын хүрээлэнгийн захирал
Спортын сайд-Виталийн Мутко1992-1996
онд Санкт-Петербургийн Засгийн газрын бүрэлдэхүүнд орж, Хотын даргын
орлогч, Нийгмийн асуудал эрхэлсэн хорооны дарга ажиллаж байсан.
Муткогийн үед Гүс Хиддингийн дасгалжуулсан ОХУ-ын хөлбөмбөгийн шигшээ
баг 2008 оны Европын аварга шалгаруулах тэмцээнээс хүрэл медаль хүртсэн.
2008 онд Биеийн тамир, залуучууд болон аялал жуулчлалын асуудал эрхэлсэн сайд
2009 онд Оросын хөлбөмбөгийн холбооны ээлжит бус бага хурлаар тус холбооны Ерөнхийлөгчийн албан тушаалаасаа бууж байв.
Тээврийн сайд-Максим Соколов1991 онд Санкт-Петербургийн улсын их сургуулийн эдийн засгийн факультетийг төгссөн, хуульч мэргэжилтэй.
2004 онд Санкт-Петербург хотын захиргаанд Хөрөнгө оруулалт, стратегийн төслийн асуудал эрхэлсэн хороог тэргүүлж байсан.
2009
онд Санкт-Петербург хотын Засгийн газрын гишүүн, Эдийн засгийн хөгжил,
үйлдвэрлэлийн бодлого, худалдааны асуудал эрхэлсэн хорооны дарга,
2009 онд ОХУ-ын Засгийн газрын Үйлдвэрлэл, дэд бүтцийн газрын захирлын албыг тус тус хашив.
Эдийн засгийн хөгжлийн яамны сайд-Андрей Белоусов1981
онд М.В.Ломоносовын нэрэмжит Москвагийн улсын их сургуулийн эдийн
засгийн факультетыг төгссөн, эдийн засгийн ухааны доктор, гавьяат эдийн
засагч. Оросын Шинжлэх ухааны академийн гишүүн.
2000-2006 онд Бичил эдийн засгийн шинжилгээ болон богино хугацааны урьдчилсан төлөвлөлтийн төвийн Ерөнхий захирал
2006 онд ОХУ-ын Эдийн засгийн хөгжил, худалдааны яамны орлогч сайд
2008 онд ОХУ-ын Эдийн засгийн хөгжлийн яамны орлогч сайд
2008 онд ОХУ-ын Засгийн газрын Эдийн засаг, санхүүгийн албаны захирал
Эрчим хүчний сайд-Александр Новак1993 онд Норильскийн Үйлдвэрлэлийн дээд сургуулийг инженер, эдийн засагч мэргэжлээр төгссөн.
2008 онд ОХУ-ын Сангийн яамны орлогч сайд
Хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайд- Максим Топилин1988
онд Г.В. Плехановын нэрэмжит Москвагийн Улс ардын аж ахуйн дээд
сургуулийг эдийн засагч мэргэжлээр төгссөн, эдийн засгийн ухааны дэд
эрдэмтэн.
1994-2001 онуудад ОХУ-ын Засгийн газрын аппаратад ажиллаж байсан
1998-2001 онд Нийгмийн хөгжлийн газарт нийгмийн бодлого, хөдөлмөрийн хэлтсийн дарга
2001 — 2004 онд ОХУ-ын Хөдөлмөр,нийгмийн хамгааллын яамны Орлогч сайд
2004-2008 онд Хөдөлмөр эрхлэлтийн холбооны албаны дарга
2005 — 2008 онд ОХУ-ын хөдөлмөр хамгааллын улсын Ерөнхий байцаагч
2008 онд Эрүүл мэнд, нийгмийн хөгжлийн яамны орлогч сайд байв.
Нээлттэй Засгийн газартай харилцах яамны сайд-Михаил Абызов2000 онд Москвагийн Багшийн дээд сургуулийг төгссөн.
2011 онд Дмитрий Медведевийн талыг баримтлагчдын Олон нийтийн хороог санаачлагч бөгөөд зохицуулагч.
2012 оны нэгдүгээр сараас ОХУ-ын Ерөнхийлөгчийн зөвлөхөөр ажиллажээ.
2012 оны хоёрдугаар сард ОХУ-д “Нээлттэй Засгийн газар” системийг бий болгох саналыг бэлтгэх ажлын хэсгийн Орлогч дарга
Абызов
нь 2011 оны Оросын хамгийн баян бизнесмэнүүдийн жагсаалтын 76 дугаарт
бичигдсэн. Түүний хөрөнгө 1.2 тэрбум ам.доллараар хэмжигддэг.
Ийнхүү
ОХУ-ын Засгийн газрын шинэ танхим бүрдлээ. Оросын олон нийт энэхүү
Засгийн газраас шинэчлэлийг, нээлттэй бодлогыг хүлээж байна. Путиний
засаглалын үед Оросын улс төрийн өндөрлөгт түүнтэй хамтран ажилласан
олон хүн өдгөөгийн танхимд багтаагүй юм. Тухайлбал, Онц байдлын яамны
сайд Шойгу эдүгээ Губернаторын албанд ажиллахаар болж, харин түүний
орлогч байсан хүн яамныхаа Сайд болжээ. “Шинэтгэлийн танхимын” эхний
хуралдаанууд одоо болж байна. Оросын удирдагчид ард түмэнтэйгээ илүү
ойлголцох ёстойгоо мэдэрч, Нээлттэй Засгийн газартай харилцах бүтэц
хэмээгчийг анх удаа бий болгосон байна. Мөн, Алс Дорнодыг хөгжүүлэх
авангард төлөвлөгөөнүүдээ хэрэгжүүлэх зорилгоор Алс Дорнодын асуудлыг
тусгайлан хариуцах яам шинээр байгуулжээ.
Э. Оджаргал www.mongolianminingjournal.comwww.journalism.mn