Япон улсын JGC компанийн мэргэжилтнүүд
дулааны цахилгаан станцад зориулсан шинэ төрлийн түлш бүтээсэн байна.
Энэхүү түлш нь мазутаас хоёр дахин хямд үнэтэй аж. Шинэ түлшийг чанар
муутай нүүрс, усны нийлэгээс гарган авсан бөгөөд мазуттай харьцуулахад
тээвэрлэхэд илүү эвтэйхнээс гадна шатдаггүй байна. JGC компани нь шинэ
түлшээ 2015 оноос үйлдвэрлэж эхлэх гэнэ. Түлшний үйлдвэрээ Индонезид
байгуулж, энэхүү төсөлдөө 379 сая ам.долларын хөрөнгө оруулахаар
төлөвлөсөн байна. Япон нь “Фүкүшима 1” АЦС-ын ослоос хойш атомын бүх
цахилгаан станцынхаа үйл ажиллагааг бүрэн зогсоосон билээ. Үүний улмаас
тулгараад буй эрчим хүчний хямралыг даван туулахын тулд эрчим хүчний
шинэ эх үүсвэрийг эрчимтэй эрэлхийлж байгаа юм. Байгалийн эрдэс хомс тус
улсын хувьд гаднаас эрчим хүч болоод эрдсийн түүхий эд экспортлох нь
санхүүгийн хувьд нэлээд хүндрэл учруулж буй.
Э.Од