Эрдсийг эрдэнэст
Ирээдүйг өндөр хөгжилд
Mining The Resources
Minding the future
Мэдээ

Нүүрсний үнэ буурч байна

Австралийн коксжих нүүрсний томоохон олборлогч “Англо Американ” энэ оны гуравдугаар улирлын бүтээгдэхүүн нийлүүлэлтийн гэрээт үнээ 225 ам.доллар/тонн байхаар Солонгосын гангийн “Поско” компанитай тохиролцжээ. Энэ нь өмнөх хоёрдугаар улирлын гэрээт үнээс бага зэрэг өндөр үнэ юм. Хоёр компани өмнөх дөрөвдүгээр сараас энэ сарын хооронд коксжих нүүрсний гэрээт үнийг 210 ам.доллар/тонн байхаар тохиролцож байжээ. Хэдийгээр коксжих нүүрсний үнэ гангийн үйлдвэрлэлийн бууралттай холбоотойгоор доошлох хандлагатай байгаа ч Австралийн коксжих нүүрсний хамгийн том олборлогч “BMA-ийн уурхайчид сүүлийн хоёр сар гаруй хугацаанд ажил хаяснаас нүүрсний үнэ төдийлөн буурахгүй байгааг эрдсийн зах зээлийн шинжээчид тайлбарлаж байна. “Англо Американ”-ы хувьд бүтээгдэхүүн нийлүүлэлтийн үнээ харьцангуй өндөр дуугарч буй ч коксжих нүүрсний үнэ ерөнхийдөө буурч эхэлжээ.

Хятадын боомтууд дээр коксжих нүүрсний үнэ өмнөх тавдугаар сарынхтай харьцуулахад 20-70 юань/тонноор буурчээ. Одоо Хятадын эргийн дагуух мужуудад коксжих нүүрсний үнэ 1540-1580 юань/тонн байна.

Хэдийгээр нүүрсний үнэ буураад буй ч зэс, алт, газрын тос болон бусад олон түүхий эдийн үнийн эрчимтэй бууралттай харьцуулахад үнийн бага уналт ажиглагдаж буй юм.

Гэхдээ цаашид дэлхийн гангийн үйлдвэрлэл буурвал коксжих нүүрсний үнэ нэмж буурах нь тодорхой. Сүүлийн хэдэн өдөр Хятадад гангийн үнэ тонн тутамдаа 20 ам.доллараар буурчээ.

Одоо Хятадад нэг тонн гангийн үнэ /CRC/ 780 гаруй ам.доллартай байна.  

 

Б.Төгс