Эрдсийг эрдэнэст
Ирээдүйг өндөр хөгжилд
Mining The Resources
Minding the future
Ертөнц

Коксжих нүүрсний үнэ 10 хувиар буурна

Австралийн “Commonwealth” банк коксжих нүүрсний ойрын гурван жилийн хугацаан дахь үнийн урьдчилсан тооцоог гаргажээ. Тус банкны тооцоолж буйгаар Австралийн коксжих нүүрсний үнэ 2013 он гэхэд одоогийнхоос 10 хувиар буурч 213 ам.доллар/тонн болох ажээ. Улмаар 2014 онд 5 хувиар нэмж буурч, 205 ам.доллар/тоннд хэлбэлзэх ажээ. Тус банкны өмнөх тооцоонд дараагийн хоёр жилийн хугацаанд коксжих нүүрсний үнэ 237 ам.доллар/тонн байна гэж дурдсан байжээ. Одоогоор Австралийн боомтууд дээр коксжих нүүрсний шууд худалдааны үнэ 222 ам.доллар байна.

“Commonwealth” банк энэхүү үнийн тооцооллоо бууруулсан шалтгаанаа бүтээгдэхүүний нийлүүлэлт эрэлтийн эрчмээсээ хурдацтайгаар өсч буйтай холбон тайлбарлажээ. Үүнд Австрали, Монгол, Мозамбик, Хятадын Шанси мужийн нүүрсний олборлолтын өсөлт голлон нөлөөлөх ажээ. Түүнчлэн гангийн үйлдвэрлэлийн бүтээмжийн өсөлт тооцоолж байснаас арай удаан  байгаатай мөн уялдуулжээ. Гэхдээ цаашид Хятад, Энэтхэг улс коксжих нүүрсний эрэлтийг нэмэгдүүлсээр байхыг тус банк тайландаа мөн онцолжээ. “Commonwealth” банкны тооцоолж буйгаар энэ жил Хятадын гангийн үйлдвэрлэл өнгөрсөн оныхтой харьцуулахад 2-4 хувиар нэмэгдэх ажээ. Энэ жилийн дөрөвдүгээр улирлын  хувьд Австралийн коксжих нүүрсний үнэ 215-220 ам.доллар/тонн байх төлөвтэй байна.

Б.Төгс

www.mongolianminingjournal.com
www.journalism.mn