ОХУ-ын Засгийн газар 2016 он хүртэлх хувьчлалын өргөтгөсөн хөтөлбөрийг баталжээ. Энэхүү хөтөлбөрт “ВТБ” банк, “Аэрофлот”, “Оросын төмөр зам”, “РОСНАНО”, “Шереметьево” олон улсын нисэх онгоцны буудал, “Уралвагонзавод” галт тэрэгний үйлдвэр, Архангельскийн усан флот, Ульяновын автомашины үйлдвэр, “Роснефть” зэрэг тус улсын төрийн өмчит томоохон хувьцаат нийгэмлэгүүд багтсан байна. Ирэх есдүгээр сарын 1-ээс өмнө гэхэд эдгээр аж ахуй нэгжүүдийн хувьцааг худалдаж эхлэх гэнэ.
ОХУ-ын Засгийн газрын тэргүүн Дмитрий Медведев “Эдийн засгийн өрсөлдөх чадвартай салбаруудад төрийн хэт нөлөөг багасгах хэрэгтэй. Тэргүүлэгч компаниудын хувьцааг худалдах хэмжээ болоод хугацааг сайтар тооцоолох нь чухал” хэмээн мэдэгджээ. Хувьчлалын хөтөлбөр болоод аж ахуйн нэгжүүдийн жагсаалтыг 2011 онд баталсан байдаг. Хувьчлалын энэхүү хөтөлбөрийг хэрэгжүүлж эхэлснээр тус улсын төсөвт 2012 онд 300 тэрбум рубль, 2013 онд 380 тэрбум рубль болон 2014 онд 475 тэрбум рублийг энэхүү хувьчлалын дүнд оруулсан байхаар тооцоолж байгаа аж.
Оросын
төрийн өмчит аж ахуйн нэгжүүдээс ВТБ банк -75,5%, “Аэрофлот”-
51,17%, “Оросын төмөр зам”-100%, “Шереметьево” олон улсын нисэх
онгоцны буудал-83%, “Роснефть”-
75,16% нь төрийн эзэшилд байдаг байна.
Э.Од