Уул уурхайн хөгжлийн гол хэмжүүрүүдийн нэг бол аюулгүй ажиллагаа билээ. Уул уурхайн үйлдвэрлэлийн аюулгүй ажиллагааны нийгэмлэгээс /УУҮААН/ хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн чиглэлээр туршлага судлах аялалыг “Оюутолгой” компанийн уурхайн талбайд зохион байгуулах гэж байна. Аялалд оролцох хүсэлтэй УУҮААН-ийн гишүүн байгууллагууд энэ сарын 20 хүртэл бүртгүүлэх боломжтой. Сургалт долдугаар сарын 4-нд болох бөгөөд үнэ төлбөргүй юм байна. Мөн УУҮААН-ээс ажлын байрны хөдөлмөрийн аюулгүй байдлыг сурталчлах зорилгоор уул уурхайн салбарынхны дунд “ХАБЭА-н уралдаан 2012”-ыг зарлалаа. Шалгаруулалтыг
• Аюулгүй байдлаар манлайлагч
• Аюулгүй байдлын урьдчилан сэргийлэх үйлдэл
• Аюулгүй байдлын шилдэг шийдэл
• Аюулгүй байдлын талаарх эрдэм шинжилгээний шилдэг бүтээл
• УУҮААН-н үйл ажиллагаанд үнэтэй хувь нэмэр оруулсан байгууллага
гэсэн номинацаар дүгнэх юм. Уралдаанд түрүүлсэн таван оролцогчийг гадаадын томоохон уурхайгаар аялах эрхээр шагнах юм байна.
О.Хос