Эрдсийг эрдэнэст
Ирээдүйг өндөр хөгжилд
Mining The Resources
Minding the future
Мэдээ

”Саусгоби Сэндс” зам барьж эхэллээ

“Саутгоби Ресорсез” -ийн Монгол дахь охин компани “Саутгоби Сэндс” компани “Овоот толгой” коксжих нүүрсний ордоос “Шивээ хүрэн”-гийн боомт хүртэлх хатуу хучилттай замын ажлаа эхлүүлснээ өчигдөр мэдээллээ. Энэхүү замын бүтээн байгуулалтын ажлын нээлт өнгөрсөн бямба гаригт болжээ. Жилдээ 20 сая тонн хүртэлх ачаа тээвэрлэх боломжтой энэхүү хатуу хучилттай замыг тус компани 15 жил эзэмших концессийн эрхийг өнгөрсөн оны наймдугаар сард Төрийн өмчийн хорооноос авч байжээ. Уг замыг байгуулснаар ачаа тээвэрлэлтийн хэмжээ нэмэгдээд зогсохгүй тээвэрлэлтийн аюулгүй байдал сайжирч, тоосжилт багасна гэж “Саутгоби Ресорсез” компанийн Ерөнхийлөгч Александр Молиней хэлжээ.

“Овоот толгой” нь Монгол-Хятадын хилээс 40 гаруй км-ийн алсад оршдог хагас коксжих нүүрсний орд юм. Тус ордод одоогийн байдлаар 200 орчим сая тонн нүүрсний батлагдсан нөөцийг тогтоогоод байгаа ажээ.

Б.Төгс