Эрдсийг эрдэнэст
Ирээдүйг өндөр хөгжилд
Mining The Resources
Minding the future
Мэдээ

Хонконгийн бирж “Лондон”-ы металын биржийг худалдаж авна

Дэлхийн гол санхүүгийн төвүүдийн нэг Хонконгийн бирж Лондоны Металын биржийг 1.39 тэрбум фунт стерлинг буюу 2.16 тэрбум ам.доллараар худалдаж авах саналыг өнгөрсөн долоо хоногт тавьжээ. Энэхүү тохиролцоо нь дэлхийн металын хамгийн том худалдааны газрыг Азийн хөрөнгө, санхүүгийн тэргүүлэх төвтэй нэгтгэх алхам гэж хоёр тал онцлон ярьжээ. “LME Holdings” компанийг худалдаж авах энэхүү ажил нь бидний хувьд эрдсийн түүхий эдийн зах зээлд дэлхийд тэргүүлэгч байр сууринд хүрэх ховорхон боломж юм. Энэ нь бидний хувьцааны худалдааны орон зайгаа өөр бусад боломжуудаар тэлж өргөтгөх стратегийн зорилттой маань уялдаж буй юм” гэж Хонконгийн биржийн Гүйцэтгэх захирал Чарльз Ли тайлбарлажээ. 

Лондоны металын биржийг урьд нь ерөнхийдөө 1 тэрбум фунт стерлингээр үнэлж байжээ. Ийм үнээр худалдан авах саналыг Нью-Йоркийн хөрөнгийн бирж, ICE болон Чикагогийн биржээс тавьж байжээ. Харин Хонконгийн бирж эдгээр биржээс хол илүү санал тавьсан нь амжилтад хүрэх магадлал тун өндөр байна. Уг худалдааны тохиролцооны бүхий л ажил энэ оны дөрөвдүгээр улирлын үеэр бүрэн дүүрэн хэрэгжиж дуусах төлөвтэй байгаа ажээ.

Гэхдээ энэхүү худалдааны тохиролцоог олон улсын зарим томоохон хэвлэлд дэлхийн эрдсийн зах зээл дэх Хятадын хяналтын хүрээ улам тэлэгдэх сөрөг талтайг онцлон тэмдэглэжээ.

Б.Төгс   

  • zochin (182.160.9.180)
    Ali hediin hudaldaad awtsiish dee
    2012 оны 06 сарын 21 | Хариулах