“Moody’s” агентлаг олон улсын
хэмжээний 15 банкны зээлжих зэрэглэлийг буруулснаа мэдэгдлээ. Өнгөрсөн
тавдугаар сард тус агентлаг нь испанийн 16, италийн 26 банкны зээлжих
зэрэглэлийг буруулж байсан юм. Евро бүсийн орнуудын өрийн хямрал
дэлхийн эдийн засагд улам гүнзгий нөлөөлж байгаа нь банкуудын
зэрэглэлийг ийн буруулах гол шалтгаан хэмээн агентлагаас тайлбарлаж
байна. Deutshe, BNP Paribas зэрэг банкууд манай улсын Тавантолгой
нүүрсний орд газрын IPO босгоход зөвлөхөөр ажиллаж байгаа билээ. Зээлжих
зэрэглэлийг буруулсан 15 банк:
Bank of America Corporation /Baa1-аас Ваа2/
Barclays Plc /А1-аас А3/
Citigroup Inc /А3-аас Ваа2/
Credit Suisse Group /(Р) А2-аас (Р) Аа2/
Goldman Sachs /А1-аас А3/
HSBC /Aa2-аас Аа3/
JPMorgan Chase /Аа3-аас А2/
Morgan Stanley /А2-аас Ваа1/
Royal Bank of Scotland /А3-аас Ваа1/
BNP Paribas /А3-аас Аа2/
Credit Agricole /Аа3-аас А2/
Deutsche Bank /Аа3-аас А2/
Royal Bank of Canada /Aa1-аас Aa3/
Societe Generale /А1-аас А2/
Э.Од