Дэлхийн нүүрсний томоохон орд болох Тавантолгой руу чиглэсэн шинээр барих төмөр замын талыг нь “Оросын төмөр зам” /ОТЗ/ нээлттэй хувьцаат нийгэмлэгийг тавихыг Монгол улс санал болгожээ. Нөгөө тал хэсгийг нь Хятадын компаниудаар бариулахаар тооцоолж байгаа гэнэ. Энэ тухай “Оросын төмөр зам” НХН-ийн Ерөнхийлөгч Владимир Якунин “Монголын тал урьдын адил өөрсдийн эдийн засаг, улс төрийн зорилгод нийцсэн шилдэг аргыг эрэлхийлэх зорилгоор манай улс, АНУ, Хятад, Япон болон бусад оролцогчдын дунд янз бүрийн арга сүвэгчилсээр л байгаа юм. Бидэнд тавьсан саналууд нь одоогоор таалагдахгүй байна. Тодруулбал, Тавантолгой орд газар руу чиглэсэн шинээр барих төмөр замын талыг нь бид барьснаар хөрөнгө оруулалтаа эргүүлэн олж авах баталгаа болохгүй” хэмээн мэдэгджээ.
Тавантолгойн орд газарт оросын компаниудтай хамтран ажиллах тухай 2006 оноос эхэлсэн түүхтэй бөгөөд өнөөг хүртэл тодорхой шийдэгдэхгүй сунжирсаар байгаа юм. “Оросын төмөр зам”-ын хувьд 2009 оноос албан ёсоор өрсөлдөөнд оролцсон. Тавантолгойн орд газарт хамтран ажиллах асуудлаар ямар ч өрсөлдөөнгүйгээр Монголын Засгийн газартай тохиролцоонд хүрсэн талаар тус нийгэмлэг хэд хэдэн удаа мэдэгдэж байсан билээ. Гэвч тохиролцоо мөрдөгдөлгүй, орд газрыг олон улсын нээлттэй өрсөлдөөнд тавьсан юм.
“Оросын төмөр зам” нь СУЭК /Сибирийн нүүрсний эрчим хүчний компани/ болон Япон, Солонгосын компаниудтай хамтран 2011 оны эхээр консерциум байгуулж өрсөлдсөн. Тус оны зургадугаар сард Монголын Засгийн газар консерциумд орд газрыг ашиглах төслийн 36 хувийг эзэмшүүлэхээр хагас финалаар шийдвэрлэсэн боловч тендерийн үр дүнг дахин нягтлахаар болсон юм. Тендерт гол нь Улаанбаатарын төмөр замыг Сайншанд хот дахь орд газар холбох 400 км урт төмөр замыг тавихаар тусгасан байв.
Коммерсанть.ruwww.mongolianminingjournal.comwww.journalism.mn