Эрдсийг эрдэнэст
Ирээдүйг өндөр хөгжилд
Mining The Resources
Minding the future
Зах зээл

ММC: Хятадад хангалттай нүүрсний эрэлт байна

Тавантолгойн Ухаахудагийн уурхайд олборлолт явуулж буй “Mongolian Mining Corporation” /ММС/ Хятадын нүүрсний эрэлт өндөр хэмжээнд байна гэдэгт итгэлтэй байгаагаа мэдээлжээ. Тус компани 2015 онд жилдээ 30 сая тонн ачаа тээвэрлэх даацтай Ухаахудаг-Гашуунсухайт чиглэлийн төмөр замыг ашиглалтад оруулахаар ажилдаа ороод буй юм. Энэхүү төмөр замыг үндсэндээ 800 орчим сая ам.доллараар байгуулах ажээ.

MMC энэ жил өмнөх оныхоосоо 40 гаруй хувиар илүү бүтээмжтэй ажиллаж, 10 сая тонн, ирэх жил 15 сая тонн нүүрс экспортлохоор төлөвлөжээ. ММС өнгөрсөн тавдугаар сард төмөр замын концессийн эрх авснаа зарлаж байсан юм. Энэ дагуу ММС 19 жилийн дараа уг төмөр замын 51 хувийг Монголын Засгийн газарт шилжүүлэхээр заажээ. Тус компанийн мэдээлж буйгаар 2015 онд ашиглалтад оруулах төмөр замын хүчин чадлын тал хувьд нь өөрийн бүтээгдэхүүнийг, үлдсэн хувьд нь бусад компанийн ачааг тээвэрлэх юм байна.

Гэхдээ одоогийн байдлаар олон улсын хөрөнгийн биржүүдээр Монголд үйл ажиллагаа эрхэлдэг уул уурхайн томоохон компаниудын хувьцаа бүхэлдээ уналттай байна. MMC-ийн тухайд хувьцаа нь худалдагдаж эхэлснээс хойшхи хамгийн доод хэмжээндээ хүрээд буйг хэвлэлүүд онцолж буй юм. Монголын компаниудын хувьцаа унаж буйг шинжээчид УИХ-ын сонгуультай холбон тайлбарласаар байгаа юм. Сонгуулийн үр дүнгээс хамаарч Монголын төр гадаадын хөрөнгө оруулалтад хатуурхах бодлого баримтлах “сенсаци” хэдийнэ хүчтэй цацагдсан нь үүнд ихээхэн нөлөөлж байж болох юм.  

Б.Төгс



  • Зочин (202.126.89.193)
    MMC nii huvitsaa usuh ymuu buurah ymuu yamarhuu bodoltoi bn humuusee
    2012 оны 09 сарын 06 | Хариулах
  • hamtran ajillana (202.126.89.184)
    4-r amnii nuursnii kbottoi uil ajillagaa ni togtborjson aj ahin negjtei hamran ajillana utas 88751948
    2012 оны 07 сарын 03 | Хариулах