Эрдсийг эрдэнэст
Ирээдүйг өндөр хөгжилд
Mining The Resources
Minding the future
Бодлого

Лондоны металын биржийг “Хонконг” эзэмших магадлал өндөр байна

Одоогоос 135 жилийн өмнө байгуулагдаж байсан Лондоны металын биржийг Хонконгийн бирж 1.4 тэрбум фунт стерлингээр худалдаж авахаар санал тавьсан тухай хоёр тал сар орчмын өмнө мэдээлсэн билээ. Энэхүү саналыг Лондоны металын бирж хувьцаа эзэмшигчдэдээ илгээсэн байна. Тун удахгүй энэ сарын 25-нд тус биржийн хувьцаа эзэмшигчдийн хурлаар уг худалдааны хэлцлийг дэмжих үү, үгүй юү гэдгийг хэлэлцэхээр болжээ. Тус биржийн томоохон хувьцаа эзэмшигчдийн нэг “JP Morgan Хонконгийн биржийн худалдааны саналд таатай хандаж байгаа ажээ.

Гэхдээ Лондоны металын биржийг Хонконгийн биржид зарах хэлцлийг хувьцаа эзэмшигчдийнх нь нэлээд хэсэг эсэргүүцэж байгаа ажээ. Учир нь тэд олон жилийн түүхтэй металын энэхүү биржийн ирээдүйн гэрээт худалдааны онцлог чанар, шимтгэл багатай зэрэг давуу талыг “Хонконг” алдагдуулна гэж эмээж байгаа юм. Харин Хонконгийн биржийн Гүйцэтгэх захирал Чарльз Ли хамгийн багаар бодоход 2015 он хүртэл Лондоны металын биржийн одоогийн хэлбэрийг огт өөрчлөхгүй гэдгээ илэрхийлжээ.

Энэ сарын сүүлээр тус биржийн хувьцаа эзэмшигчид уг худалдааны хэлцлийг зөвшөөрлөө гэхэд хоёр улсын Засгийн газрын зөвшөөрлийг авах ёстой. Хэдийгээр Хятадын Засгийн газар зөвшөөрсөн ч нөгөө тал уг хэлцлийг батлах эсэх нь эргэлзээтэй юм.  


Б.Төгс