Хятадын ган үйлдвэрлэгчдийн эрэлт
багасч байгаа нь төмрийн хүдрийн үнэ огцом унахад нөлөөлж байна. Дэлхийн
зах зээл дэх төмрийн хүдрийн баяжмалын үнэ 125,6 ам.доллар/тонн болсон
нь сүүлийн найман сарын хамгийн доод үнэ юм. Хятадын импортын тайлангаар
Тяньжин боомтоор орж ирэх төмрийн хүдрийн импорт 2,1 хувиар буурсан аж.
Энэ оны хоёрдугаар хагаст уг түүхий эдийн үнэ 100 ам.доллар/тонн
хүртлээ буурч болзошгүй гэж тус улсын Ган, төмрийн холбооны дэд тэргүүн
Ванг мэдэгджээ.
“Төмрийн хүдрийн баяжмалын үнэ өнгөрсөн 11
дүгээр сараас хойшхи хамгийн доод цэгтээ хүрээд байна. Тухайн үед нэг
тонн нь 125 ам.долларт хүрч байв. Хятадын Засгийн газар макро эдийн
засгийн бодлого сулхан байгаагийн илрэл юм. Мөн эдийн засгийн хурдацтай
үеийн гангийн хэт их үйлдвэрлэлээс үүдсэн сул зогсолт эрэлт багасахад
нөлөөлсөн байх магадлалтай” хэмээн тэрбээр тайлбарлаж байна. Одоогийн
байдлаар Хятадын гангийн ихэнх үйлдвэрүүд төмрийн хүдрийн 10-15 хоногийн
нөөцтэй бол боомтууд 90-100 сая тоннын нөөцтэй байгаа аж.
Э.Од