Өнгөрсөн пүрэв гаригт Хятадын Шаньси
мужийн Янг Хуан хотын нүүрсний уурхайд дэлбэрэлт гарч ноцтой осол
болсныг удирдлагууд нь нуусан байжээ. Болсон явдлыг шуурхай мэдээлээгүйн
улмаас аврах баг осол гарсан өдрийн маргааш нь уурхайд очжээ.
Ослын
улмаас таван уурхайчин амиа алдаж, 32 ажилчин хүнд бэртсэн байна.
Дэлбэрэлтийн шалтгааныг тогтоохоор шалгаж буй бөгөөд буруутай
этгээдүүдэд орон нутгийн захиргаа хуулийн дагуу хатуу арга хэмжээ авна
гэдгээ өчигдөр мэдэгдэв. Уурхай нь Yuquan Coal Industry компанийн мэдэлд
байдаг аж.
О.Хосцэцэг