Эрдсийг эрдэнэст
Ирээдүйг өндөр хөгжилд
Mining The Resources
Minding the future
Мэдээ

ОХУ-ын газрын тосны экспортын татвар дахин буурна

Оросын газрын тосны экспортын татвар наймдугаар сарын 1-ээс тонн тутамд есөн хувиар буюу 32.7 ам.доллараар буурч 336.6 ам.доллар болох юм байна. Дорнод Сибирь болон Хойд Каспийн орд газраас олборлох газрын тосны экспортын татвар одоогийн 173 ам.доллараас буурч 148.4 болох аж. Харин бензины экспортын татварын үнэ тонн тутамд 29.5 ам.доллараар буурч 302.9 ам.доллар болох юм. Тус улсад 2011 оны аравдугаар сараас эхлэн газрын тосны бүтээгдэхүүний “60-66-90” татварын шинэ журам мөрдөгдөх болсон билээ. Энэ журмын дагуу дэлхийн зах зээл дэх “Urals” маркийн газрын тосны өнгөрсөн нэг сарын дундаж үнээс 60 хувиар, бензины татварыг газрын тосны татварын 90 хувь, дизель түлшний татварын 66 хувиар тооцох юм.

Олон улсын эдийн засаг тогтворгүй болсон энэ үед дэлхий зах зээлд газрын тосны үнэ огцом хэлбэлзэж, бууралттай байгаагаас ОХУ экспортын татвараа дахин бууруулахад хүрчээ. 2012 он гарснаас хойшх тус улсын газрын тосны экспортын татварын хэлбэлзлийг хүснэгтлэн харуулбал:  

1 дүгээр сар            

-       9.1 ам.доллар

397.5 ам.доллар/тонн

2 дугаар сар

-       3.8 ам.доллар

393.7 ам.доллар/тонн

3 дугаар сар

     +    17.5 ам.доллар

411.2 ам.доллар/тонн

4 дүгээр сар

     +    49.5 ам.доллар

460.7 ам.доллар/тонн

5 дугаар сар

-       12.1 ам.доллар

448.6 ам.доллар/тонн

6 дугаар сар

-       28.8 ам.доллар

419.8 ам.доллар/тонн

7 дугаар сар

-       50.5 ам.доллар

369.3 ам.доллар/тонн


Э. Оджаргал