Эрдсийг эрдэнэст
Ирээдүйг өндөр хөгжилд
Mining The Resources
Minding the future
Эдийн засаг

Хятадын эдийн засагт хийсэн шинжилгээний тайлан гарчээ

Олон улсын валютын сан /ОУВС/ Хятадын эдийн засгийн өнөөгийн байдалд хийсэн шинжилгээ судалгааны тайлангаа танилцууллаа. Тайланд дурдсан тоо баримтаар тус улсын эдийн засгийн өсөлт энэ жил найман хувьтай байх аж. Энэ нь Хятадын Засгийн газраас дэвшүүлсэн зорилтод нийцэж байгаа юм. ОУВС-ийн захирлуудын зөвлөл олон улсын санхүүгийн тогтворгүй энэ үед дэлхийн эрэлт хэрэгцээг хангаж байгаа Хятад улсын эдийн засгийг бүхэлд нь эерэгээр үнэлжээ.

Гэхдээ сангийн шинжээчид өсөлтийг эрс буурсан гэдгийг онцлон тэмдэглэсэн байна. Эдийн засгийн бууралт нь эрсдэл өсөх магадлалыг хадгалсаар байгаа гэж шинжээчид үзэж байгаа аж. Шинжээчдийн дүгнэлтээр Хятадын ДНБ-ний өсөлтийн хагас орчим нь хөрөнгийг нэмэгдүүлэхэд хүргэжээ. Өөрөөр хэлбэл компаниуд хөдөлмөрийн бүтээмжийг нэмэгдүүлэхэд биш, хүчин чадлыг нэмэгдүүлэхэд хөрөнгө оруулж байгаа аж.

Ажиллах хүчин илүүдсэн тохиолдолд Хятад улс  стратегийн энэ бодлогоо нэвтрүүлдэг байна. Хүн ам зүйн шинжээчдийн үзэж байгаагаар тус улсын ажиллах хүчний тоо 2015 оноос багасч эхлэх гэнэ. Сүүлийн үед Хятад улс нь олон улсын санхүүгийн  тогтворгүй байдалтай тэмцэхдээ шинжлэх ухааны далайцтай  салбаруудыг хөгжүүлэх чиглэлийг барьж байгаа тухай тус улсын Төрийн байнгын хорооны хөгжил шинэчлэлийн асуудал эрхэлсэн  дарга Чан Сяоцяны ярьсан байна.  

Э.Од