Эрдсийг эрдэнэст
Ирээдүйг өндөр хөгжилд
Mining The Resources
Minding the future
Ертөнц

Зэсийн үнэ унаж байна

Дэлхийн хамгийн том зэс үйлдвэрлэгч Чили улсад 1 фунт зэсийн үнэ 3 доллар 85 цент байсан бол 3 доллар 52 цент болж унаад байна. Ирэх жил гэхэд энэ байдлаараа унасаар 3 доллар 48 цент болох хандлага ажиглагдаж байгаа ажээ.
“Зэсийн эрэлт багасч, их хэмжээний хуримтлал үүсээд байгаа нь үнийн уналтын гол шалтгаан болж байна” гэж “Cochilco” зэсийн комиссоос мягмар гарагт мэдээлсэн байна. 

Дэлхийн хамгийн том худалдан авагч болох Хятад, АНУ, Евро бүсийн эдийн засгийн хямралаас үүдэж тавдугаар сарын эхнээс эхлэн зэсийн үнэ 12 хувиар унаад байгаа юм. Дээрх улсуудын төв банкууд тавдугаар сарын дундаас олон улсын эдийн засгийн хямралын нөлөөг багасгах үүднээс зэсийн үнийг тогтоон барих талаар зохих хэмжээний тус дэм үзүүлж ирсэн билээ.

Г.Батболд