Эрдсийг эрдэнэст
Ирээдүйг өндөр хөгжилд
Mining The Resources
Minding the future
Эдийн засаг

Хэрэгцээ өсч, нөөц багассаар...

Монголд гангийн үйлдвэрлэл хөгжүүлэх бүрэн боломжтой  гэдэгт Энэтхэгийн ган үйлдвэрлэлийн удирдах газрын төлөөлөгч Хридаяа Мохан итгэлтэй байна. Өнгөрсөн долоо хоногт зохион байгуулагдсан “Дисковер Монголиа” чуулга уулзалтын үеэр түүний тавьсан “Гангийн үйлдвэрлэл Монголд” илтгэл оролцогчдын сонирхлыг ихээхэн татсан юм. Түүний хэлж байгаагаар дэлхийд төмөр, гангийн хэрэгцээ ихээхэн өсөх хандлагатай байгаа аж. Манай улсын хувьд төмрийн хүдрийн нөөцөөр тийм ч баян биш. Монгол орны хэмжээнд батлагдсан нийт нөөц баялаг 2.4 тэрбум тонн (B+C+P), бодит болон боломжит нөөц баялаг 807 сая тонн (B+C) байдаг. Энэ хэмжээний нөөцөөр дотоод хэрэгцээгээ хангах боломжтой. Манай улсын төмөр болон ган бүтээгдэхүүний эрэлт жилээс жилд өсөн нэмэгдэнэ гэдгийг ҮХШХ-ны 2011 онд хийсэн судалгаа харуулж байна.

Монгол улсын дотоодын нийт төмөр болон ган бүтээгдэхүүний эрэлт

Зориулалт

                   Бүтээгдэхүүний хэмжээ /мян.тонн/

2012

2015

2018

2020

1

Баяжуулах үйлдвэрт ашиглах

95.51

166.56

193.88

183.01

2

Барилгын салбарт ашиглах

326.82

423.75

571.18

710.01

3

Төмөр замын эд ангид ашиглах

133.79

174.61

167.45

177.85

4

Бусад төмөр бүтээгдэхүүн

56.83

86.44

131.46

173.85

Нийт мян.тонн

612.96

851.36

1.063.97

1.244.73


Одоогоор төлөвлөгдсөн Засгийн газрын бодлого, төсөл төлөвлөгөөнүүдэд үндэслэсэн таамгаар 2012 онд Монгол улсын төмөр болон ган бүтээгдэхүүний хэрэгцээ 612.6 мянган тонн болох ба 2020 онд 1.3 сая тонн болж 2 дахин өсөхөөр байна. Эрэлт байгаа учраас үйлдвэр баривал ашиг олох боломж өндөр гэдгийг судалгааны дүн харуулдаг. Гэтэл ган төмрийн үйлдвэрт хэрэглэх түүхий эд нь гадагшаа урссаар байгаа. Манай улсын төмрийн хүдрийн экспорт 2009 оны эхний долоон сарын байдлаар 1,337 сая тонн байсан бол 2010 онд 3,1 сая, 2011 онд 5,8 сая тонн болж өсчээ. Хэрвээ энэ маягаар төмрийн хүдрээ зөөсөөр байвал 10-15 жилийн дотор агууламж өндөртэй, чанартай ордууд маань хоосрох аюул ойрхон байна.

О.Хос