Эрдсийг эрдэнэст
Ирээдүйг өндөр хөгжилд
Mining The Resources
Minding the future
Мэдээ

Нефтийн үнэ дөрвөн сарын дунджаас давлаа

Дэлхийн газрын тосны хамгийн том хэрэглэгч АНУ-ын эдийн засаг өссөн үзүүлэлттэй байгаа талаарх мэдээлэлд түүхий нефтийн үнэ сүүлийн дөрвөн сарын хугацаан дахь хамгийн дээд хэмжээнд хүрснийг онцолжээ.

Өнөөдрийн байдлаар нэг баррель WTI маркийн газрын тосны үнэ дунджаар 99.06 доллар байгаа бол Brent маркийн тосны үнэ 116.90 долларын үнэтэй худалдаалагдаж байна. Энэ нь тавдугаар сарын 3-ны өдрөөс хойшхи хамгийн өндөр үнэ бөгөөд өнгөрсөн оны мөн үеийнхтэй харьцуулахад 13 хувиар өндөр үзүүлэлт юм.

Харин Ираны “Шатахууны гадаад худалдааны асуудал хариуцсан алба”-ны дарга Али Хатаби “Шатахууны үнийн энэхүү өсөлт нь дэлхийн эдийн засагт төдийлөн нөлөөлөхгүй гэж мэдэгдсэн” тухай тус улсын газрын тосны яамны албан ёсны цахим хуудас дахь мэдээнд өгүүлжээ.

Г.Батболд

www.mongolianminingjournal.com
www.journalism.mn