Эрдсийг эрдэнэст
Ирээдүйг өндөр хөгжилд
Mining The Resources
Minding the future
Мэдээ мэдээлэл

К. Макрей З. Энхболдтой уулзав

“Оюутолгой” ХХК-ийн Гүйцэтгэх захирал Камерон Макрей УИХ-ын даргатай уулзжээ. Өнгөрсөн баасан гаригийн орой уулзалт болсон бөгөөд ноён Макрей “Оюутолгой” төсөл эхний хүдрээ авах цаг ойртсоныг Спикерт танилцуулсан бололтой.

Рио Тинтогийн хувьд амаргүй сорилтыг энэ өдрүүдэд туулж байна. Хөрөнгө оруулалтын гэрээний зарим заалтыг өөрчлөх шаардлагыг Монголын Парламентын зарим гишүүн шаргуу тавьж байгаа бол үйлдвэрлэлийн эхний шат эхлэх эсэх нь Хятад улсын эрчим хүчний хангамжаас шалтгаалан хүлээгдэж байна.

Зургаан тэрбум ам. долларын хөрөнгө оруулсан тус компани төслийнхөө хувь заяанд онцгой үе ирснийг ойлгож, олон нийттэй харилцах арга барилаа нээлттэй болгож эхлэв. Компанийн удирдлагууд олон нийтийн өмнө ойр ойрхон гарч, нээлттэй ярилцлагад оролцоход бэлэн гэдгээ илэрхийлж байна. Түүнчлэн хэвлэл мэдээллийнхэн, сонирхсон бусад талтай тогтмол уулзалт зохион байгуулж, асуултад нь хариулах болно хэмээн мэдэгдэх болжээ.