Эрдсийг эрдэнэст
Ирээдүйг өндөр хөгжилд
Mining The Resources
Minding the future
Мэдээ мэдээлэл

Трансвест Монгол Сургалтын Институт албан ёсны нээлтээ хийлээ

“Трансвест Монгол” ХХК нь 2010 онд хоёр ажилтантай байгуулагдаж байсан бол өнөөдөр 270 гаруй ажилчин, орчин үеийн тоног төхөөрөмж бүхий “Мэргэжлийн Сургалтын Институт”, материаллаг баазаас бүрдсэн гурван томоохон салбартай болон өргөжжээ. “Трансвест Монгол Мэргэжлийн Сургалтын Институт” нь хамгийн шилдэг мэргэжилтэй боловсон хүчнүүдийг зах зээлд бэлтгэх болсон төдийгүй төгсөгчид нь 100 хувь  ажлын байраар хангагддагаараа давуу талтай юм.

Манай улсын хөдөлмөрийн зах зээл дээр жилдээ 3000 гаруй инженер төгсөн гарч байгаа боловч нарийн мэргэжлийн боловсон хүчний хомсдол үүссэн гэж үздэг. Мөн орчин үеийн техник, тоног төхөөрөмж дээр хөдөлмөр хамгаалал аюулгүйн дүрмийг баримтлан технологийн дагуу ажиллах, засвар үйлчилгээ хийж чадах боловсон хүчин хангалтгүй байгаа гэсэн судалгаа бий. Тэгвэл энэхүү эрэлт хэрэгцээг “Трансвест Монгол Сургалтын Институт” ханган ажиллах зорилт тавьж өнөөдөр албан ёсны нээлтээ хийлээ.

Энэ институт нь инженерийн дөрвөн жилийн боловсрол олгох сургалт явуулж хүнд машин механизм, дизель хөдөлгүүр дээр ажиллах, засвар үйлчилгээг гардан хийж гүйцэтгэх Механик, Цахилгаанчин, Гагнуурчин, Угсрагч гэсэн мэргэжлээс гадна уул уурхайн салбарт чухал шаардлагатай байгаа тээвэр зууч, агуулах, хөдөлмөрийн эрүүл ахуй, аюулгүй байдал, уул уурхайн салбарын англи хэл зэрэг чиглэлээр 3-р зэргийн сертификаттай нарийн мэргэжлийн боловсон хүчин бэлтгэн гаргах юм.

Уул уурхай хөгжсөн дэлхийн олон улс орон хүлээн зөвшөөрдөг Австрали улсын стандартын дагуу оюутны чадвар чадамжид түлхүү суурилсан сургалт явуулж байна. Сургалтыг Австрали улсын Мэргэжлийн Сургалт Үйлдвэрлэлийн байгууллагын  дөрөвдүгээр зэрэг хангасан багш нар гардан явуулж байгаа,

“Трансвест Монгол Институт”-ийн сургалтын цогцолбор нь  2000 м3 талбай бүхий анги танхим, орчин үеийн тоног төхөөрөмжөөр тоноглогдсон лабораториос гадна засвар үйлчилгээ явуулах үйлдвэрлэлийн дадлагын 1000 м2 талбай бүхий байгууламжтай.
Институт нь томоохон хэмжээний агуулахын үйл ажиллагаанд зорилусан өргөгч по, тавиур, түрэгч зэрэг агуулахын тоног төхөөрөмжийн сургалт зохион байгуулдаг.

Цаашид ч Трансвест Монгол компани нь амжилтанд хүрэхийн тулд ажиллах хүчнээ мэргэжлийн нарийн сургалтуудад хамруулах юм. Институтийг жилд 37 оюутан төгсөж төгсөгчид бүгд Оюу толгой ХХК-д ажиллаж байна.

Үндэстэн дамнасан хүчирхэг компанийг чадварлаг ажилчин хүний гар бүтээдэг гэж тус компанийн захирал ноён Дэвид Тюрнбол нээлтийн үйл ажиллагааны үеэр дурдлаа. Эднийх Австрали улсын мэргэжлийн сургалт үйлдвэрлэлийн TAFE буюу Central Queensland байгууллага, Квинслендийн Техник Боловсролын Институт, ШУТИС, Монгол Солонгосын коллеж гээд бусад мэргэжлийн сургалт үйлдврэлэлийн төвүүдтэй ч хамтран ажилладаг юм байна.

Сургалтын төвийн бас нэгэн томоохон зорилго нь уул уурхайн үйлдвэрлэлийн тоног төхөөрөмжийн гол үйлдвэрлэгч “Комацу” компанийн тоног төхөөрөмж дээр ажиллаж чадах, засвар үйлчилгээг хийж гүйцэтгэх ажилчдыг бэлтгэх, хэрэглэгчдийг аюулгүй найдвартай ажиллагаа бүхий тоног төхөөрөмжөөр хангах явдал. Нөгөө талаар тус компани нь нийгмийн хариуцлагынхаа үүднээс улс орны хөгжилд мэргэжилтэй  боловсон хүчнээр дамжуулан хөрөнгө оруулж буй хэрэг юм.

ТРАНСВЕСТ МОНГОЛ


Комацу-гийн албан ёсны борлуулагч
Blue Sky цамхаг 6 давхар 601 тоот ,
Энхтайваны өргөн чөлөө-17
Сүхбаатар дүүрэг P.O.Box-2016
Төв шуудан, Улаанбаатар Монгол
Phone: 976-70109905
Fax: 976-70109906
Web: www.transwest.mn