Эрдсийг эрдэнэст
Ирээдүйг өндөр хөгжилд
Mining The Resources
Minding the future
Судалгаа

БАЛГАСЫН УЛААН НУУРЫН ГАЗРЫН ДООРХИ УСНЫ ОРДЫН НӨӨЦ

Олон улсын гидрогеологичдын ассоциацийн гишүүн, Монгол-Голландын хамтарсан усны нэгдсэн менежментийг бэхжүүлэх төслийн эксперт, шинжлэх ухааны доктор Н.Жадамбаа



Тавантолгой  ордын нүүрсийг олборлон баяжуулах үйлдвэрийн цогцолборын ус хангамжийн эх үүсвэр  нь 2010 оны эхэн үеийн судалгааны түвшинд Балгасын (Балгас) улаан нуур, Наймдайн талын газрын доорхи усны ордууд болж болохын дотор  Балгасын (Балгас)  улаан нуурын газрын доорхи усны орд голлох ач холбогдолтой байхаар байгаа юм.

Балгасын улаан нуурын газрын доорхи усны ордын ашиглаж болох боломжит нөөц. (Монгол Улсын Усны тухай хуулийн 3.1.11 дүгээрт “ашиглаж болох боломжит нөөц” гэж сав газрын экосистемийн тэнцвэрт байдлыг хангах нөхцөлтэйгээр тодорхой хугацаанд ашиглаж болох усны нөөцийн дээд хэмжээг хэлэхээр заасан байдаг).


Балгасын (Балгас) улаан нуурын газрын доорхи усны ордын  гидрогеологийн урьдчилсан хайгуулыг 1984 онд, нарийвчилсан хайгуулыг 1987 онд дуусгасан билээ [1, 2]. 1984 онд дуусгасан урьдчилсан хайгуулын дүнгээр Балгасын улаан нуурын газрын доорхи усны нөөцийг В зэрэглэлээр 12727 м3/хоног, С1 зэрэглэлээр 26153 м3/хоног, 1987 онд дуусгасан нарийвчилсан хайгуулын дүнгээр А зэрэглэлээр 20736 м3/хоног, В зэрэглэлээр 11491  м3/хоног, С1 зэрэглэлээр 7949  м3/хоног, нийлбэрээрээ 40176 м3/хоног (465 л/с) гэж тус тус тогтоосон байлаа. Харин 2007-2008 онд “Шандын булаг” ХХК   Балгасын улаан нуурын газрын доорхи усны орд дээр бага зэргийн нэмэлт судалгаа хийгээд газрын доорхи усны нөөцийг  нэлээд хэмжээгээр багасган тооцоолж БОАЖЯ-ны Усны газарт  оруулсан байна.

Нарийвчилсан хайгуул хийсэн гидрогеологич Н.Мөнхбаатар, А.Г.Мелехов нар Балгасын улаан нуурын орд, түүний ойр тойронд 1) орчин үеийн дөрөвдөгчийн настай нуур, нуур аллювийн гаралтай хурдас дахь ус үндсэндээ үл агуулагч нүх сүвэрхэг бүрдэл, 2) дээд-дунд дөрөвдөгчийн настай пролюви, пролюви-аллювийн гаралтай хурдас дахь элбэг нөөцтэй ус агуулагч нүх сүвэрхэг бүрдэл, 3) дээд цэрдийн настай хурдас дахь алаг цоог тархалттай ус агуулагч бүрдэл, 4) дээд пермийн настай тунамал чулуулаг дахь тун бага нөөц бүхий ус агуулагч давхраадаст- нүх сүвэрхэг бүрдэл, 5) силур-доод пермийн настай тунамал- бялхмал чулуулаг дахь тун бага нөөц бүхий ус агуулагч  ан цавлаг бүсийг ялгажээ (1 дүгээр зураг). Н.Мөнхбаатар, А.Г.Мелехов нар   ус хангамжид хамгийн ирээдүйтэй төв бүрдэл нь дээд-дунд дөрөвдөгчийн настай, пролюви, пролюви- аллювийн гаралтай сэвсгэр хурдаст үүссэн гэж үзсэн байна.

Эрлийн үе шатанд профиль, цооногуудын хооронд 2-7 км зайтай байрлуулсан 60-150 м гүнтэй  51 цооног өрөмдсөний дотор гидрогеологийн стрүктүүрийн 250 м гүнтэй нэг цооног (цооног ¹ 61), 400 м гүнтэй нэг цооног (цооног ¹ 57), 152 мм диаметрээр дуусгасан хоёр  цооног (цооног ¹ 80, 66),  295 мм диаметрээр дуусгасан нэг цооног  (цооног ¹ 68),бусад цооногуудад 127 мм, 146 мм, 203 мм диаметртэй шүүр суулган туршилт шавхалтын ажил хийжээ.

Урьдчилсан хайгуулын үе шатанд 60-100 м гүнтэй 24 цооногийг Балгасын улаан нуурын хотгорын төв хэсэгт, эрлийн шатны үед өрөмдсөн цооногуудын хооронд байрлуулан  өрөмдөж,  2-8 ажиглалтын цооног бүхий багц шавхалтыг 4  удаа (цооног ¹ 105, 108, 109, 110)  хийжээ. Цооногуудад суулгасан шүүрийн диаметр ажиглалтынхад 108 мм, ганцаарчилсан шавхалтын цооногуудад 127 мм, багц шавхалтын цооногуудад  127 мм (цооног ¹ 105, 108, 110) ба 209 мм (цооног 109) байв.  Урьдчилсан хайгуулын үе шатанд  8 цооногт босоо бүсчилсэн шавхалт хийж ус агуулагч бүрдлийн нээгдсэн зүсэлтийн хэмжээнд  усжилтын чадвар болон усны чанарын хувьд  онцын их өөрчлөлт байхгүй байгааг тогтоожээ. Урьдчилсан хайгуулын үед Балгасын улаан нуурын ордыг   усжилтаарааа ялгаа бүхий Өмнөд, Зүүн, Баруун гэсэн 3  хэсэгт  (блок болгон)  хуваажээ.

 Нарийвчилсан хайгуулын үе шатанд гидрогеологийн туршилт шавхалтын ажилд гол анхаарлаа хандуулжээ. Өмнөд хэсэг дээр дөрвөн туршилтын багц шавхалт (цооног 66, 25, 110, 85), Баруун хэсэгт мөн 4 туршилтын багц шавхалт, харин Зүүн хэсэг дээр 4 удаагийн ганцаарчилсан туршилтын шавхалт тус тус хийжээ. Бүх багц шавхалтын үед хоорондоо перпендикуляр чиглэлээр байрласан цацрал ажиглалтын цооногуудтай байсны дотор 1 дүгээр ажиглалтын цооногууд нь төв цооногоосоо 10-15 м зайд 2, 3, 4 дүгээр ажиглалтын цооногууд нь 20 м, 35 м, 50 м зайд байрлуулж байв. Нарийвчилсан хайгуулын үед бүлэгчилсэн туршилтын шавхалтыг  12 цооногоос хийсний дотор Баруун хэсэгт 68, 26, 93, 80 дугаар цооногуудаас, Зүүн хэсэгт 60, 106, 61, 107 дугаар цооногуудаас, Өмнөд хэсэгт 110, 25, 66, 85 дугаар цооногуудаас хийсэн байна. Нарийвчилсан хайгуулын үед ордын хойд захад хармай хэлбэрийн блок үүссэн  гэж үзээд 109 ба 41 дүгээр цооногоос ганцаарчилсан болон багц туршилтын шавхалт хийсэн байна.

Пролюви, пролюви-аллювийн гаралтай  хурдас дахь  ус агуулагч бүрдэл нь  босоо, хэвтээ аль аль  чиглэлд тогтвортой бус  байдлаар үргэлжилсэн элсэрхэг мөхлөгүүдээр дүүргэгдсэн хайргархаг-дайргархаг-дайрганцархаг хурдас  шаварлаг мөхлөгүүдээр дүүргэгдсэн дайргархаг- дайрганцархаг- хайргархаг хурдастай салаавчилж байрлажээ. Ус агуулагч энэхүү гол төв бүрдэл нь дээд цэрдийн шаварлаг хурдас дээр байрладаг бөгөөд дээд пермь, силур-доод пермийн үндсэн чулуулгийн өгөршил-элэгдэл- идэгдэл- зөөгдөл, мөн дээд цэрдийн хурдасны дахин угаагдал-зөөгдлийн дүнд үүссэн учир зөөгдлийн эрчим, зөөгчийн төрөл (урсгал ус, тогтонги ус, тектоник хөдөлгөөн, гулсалт г.м) зэрэг дотоод, гадаад (эндогени, экзогени) хүчин зүйлээс хамааран элсэрхэг ба шаварлаг дүүргэгч, зөөгдлийн үйрмэгийн өөр өөр материалаас тогтсон хушуу туугдсуудын “хонь хурга нийлсэн” тогтоц болсон байна.

Балгас улаан нуурын эргэн тойронд усны бага эргэлт явагдаж байдаг. Зүүн Сайханы уулаас ”хамаг ус” бууж ирэхийн зэрэгцээ Хан уулыг бүрдүүлж буй дээд юра- доод цэрдийн (магадгүй бүр залуу настай ч байж мэдэх) ан цавлаг- нүх сүвэрхэг хүрмэн чулуу (базальт) цорвойн сорж буй уруул лугаа хур тундасын, агаар дахь чийг бөөгнөрлийн гэх мэт бүхий боломжит усыг өөртөө шингээж аваад  доош нь газрын хотгорт байгаа хурдас руу, тухайлбал,  пролювийн нүх сүвэрхэг бүрдэл рүү дамжуулдаг байна. Балгасын улаан нуурт хэчнээн их ус хуримтлагдана төдий их усыг энэ хүрмэн чулуу агаараас “сорж аваад” доош нь дамжуулаад байдаг. Хотгор дахь пролювийн бүрдэл нь илүү гарсан усаа Балгасын улаан нуур луугаа  ил гаргаж өгч байдаг. Балгасын улаан нуур нь ээлжлэн салаавчилж газрын доорхи усны ил болон далд хөлийн бүс болдог. Ийнхүү Балгасын улаан нуур- Хан уул- Балгасын улаан нуур  гэсэн  чиглэлээр усны бага эргэлт  явагдаж байдаг байна. Иймээс Балгасын улаан нуурын газрын доорхи усны ордын тэжээгдлийн бүс, хөлийн бүс хоёр хоорондоо хол биш зайд байрладаг, усны эргэлт солилцоо харьцангуй хурдан явагддаг. “Гүний хоолойн газрын доорхи ус холын региональ тэжээгдлийн бүстэй, Балгасын улаан нуурын газрын доорхи ус ойрын региональ тэжээгдлийн бүстэй” гэж энэхүү өгүүллийг тэрлэгчид үзэж байна.

 Балгасын улаан нуурын газрын доорхи ус 2-65 м гүний хооронд 1-14.3 м (дунджаар 6.0 м) зузаантай 3-8 үед хуримтлагдаж байдаг.  Газрын доорхи усны түвшин 1323-1366 м үнэмлэхүй өндөрт илэрч байна. Н.Мөнхбаатар, А.Г.Мелехов нар 49 ба 77 дугаар ойр байрласан 2 цооногийн газрын доорхи усны түвшин их зөрүүтэй гүнд илэрч байгааг тектоник хагарлын нөлөөгөөр блокууд үүсч байгаагийн жишээ болгон сонин   ажиглалт хийсэн байдаг. Балгасын улаан нуурын орд дээр өрөмдсөн цооногуудын ундарга ихээхэн хэлбэлзэж байгаагийн дотор  12.6 м түвшин бууралтад  ундарга 0.4 л/с (цооног 29) хэмжээнээс  1.8 м түвшин бууралтад 60.6 л/с  (цооног 66) хүртэл хооронд байдаг.

Баруун хэсэгт 48-51 бр/ээлжийн турш 80, 93, 26, 68 дугаар цооногоос  хийсэн бүлэгчилсэн шавхалтын дүнгээс харахад ойр байрлалтай ажиглалтын цооногуудын усны түвшин шавхалт эхлэнгүүт нөлөөлөлд өртөгдөн 0.19-4.66 м хэмжээгээр түвшин нь буурч байжээ. Шавхалт зогссоны дараах түвшин сэргэлт удаан , тухайлбал, 80 дугаар цооногийн усны түвшин 1 цагийн дараа 77 хувь нь, 93 дугаар цооногийнх 1 цагийн дараа 94 хувь  нь сэргэж байсан бол 26 дугаар цооногийн ус статистик түвшиндээ 26 цагийн дараа, 28 дугаар цооногийн ус  түвшиндээ 122 цагийн дараа хүрч байсан байна. Бүлэгчилсэн шавхалт хийсэн цооногуудаас 1.05-1.85 км зайд байрласан цооногуудын усны түвшин нөлөөлөлд өртөгдөөгүй байна. 

Өмнөд  хэсэгт 60 бр/ээлжийн турш 110, 25, 66, 85 дугаар цооногоос  хийсэн бүлэгчилсэн шавхалтын дүнгээс харахад ойр байрлалтай ажиглалтын цооногуудын усны түвшин шавхалт эхлэнгүүт нөлөөлөлд өртөгдөн 0.52-5.77 м хэмжээгээр түвшин нь буурч байжээ. Шавхалт зогссоны дараах түвшин сэргэлт удаан , тухайлбал, 1 цагийн дараа 85-93 хувь  буурсан  түвшингээ нөхөж, 52-72 цагийн дараа буурсан хэмжээгээ  бүрэн нөхөж байжээ. Бүлэгчилсэн шавхалтын цооногуудаас 0.7-1.4 км зайд байрласан цооногуудад 60 бр/ээлжийн хугацаанд нөлөөлөл хүрээгүй байна.

Зүүн хэсэгт 57-60 бр/ээлжийн турш 60, 106, 61, 107 дугаар цооногоос  эрлифтийн аргаар хийсэн бүлэгчилсэн шавхалтын дүнгээс харахад ойр байрлалтай ажиглалтын цооногуудын усны түвшин шавхалт эхлэнгүүт нөлөөлөлд өртөгдөн 0.42-4.07 м хэмжээгээр түвшин нь буурч байжээ. Шавхалт зогссоны дараах түвшин сэргэлт арай хурдан , тухайлбал, 28-48 цагийн дараа буурсан хэмжээгээ  бүрэн нөхөж байжээ.

Урьдчилсан хайгуулын үед 88, 92, 95, 96, 104, 106, 107 дугаар  цооногуудаас шүүрийг нь зүсэлтийн дээд хэсэгт 5-15 м ба 30-40 м, зүсэлтийн доод хэсэгт 30-40 м ба 45-70 м гүнд байрлуулан шавхалт хийгээд зүсэлтийн босоо чиглэлд ус агуулагч бүрдлийн ус дамжуулалт, шүүрэлтийн итгэлцүүрүүд онц ихээр өөрчлөгдөхгүй байгааг тогтоожээ.

Гидрогеологийн тооцооны үзүүлэлтүүдийг графо-аналитикийн аргаар тулгуур цооногуудын туршилтын дүнгээр тооцоолон тогтоосон байна (1 дүгээр хүснэгт).

1 дүгээр хүснэгт


Балгасын улаан нуурын нөөцийн тооцоог хийхдээ энэхүү  1 дүгээр хүснэгтэд үзүүлсэн үзүүлэлтүүдийг голчлон хэрэглэж 199.5 км2  талбайтай хаагдмал зурваст-давхарга хэмээн үзжээ. 

“Шандын булаг” ХХК  хариуцан 2007-2008 онд Балгасын улаан нуурын газрын доорхи усны орд дээр бага зэргийн нэмэлт судалгаа хийсэн тухай дээр дурьдсан билээ. Уг компаний зөвлөхөөр ажиллаж байсан доктор Р.Баттөмөрийн хүсэлтээр ШУТИС-ийн багш, доктор Н.Буянхишиг Балгас улаан нуурын орд дээр 2007-2008 онд хийсэн ажлын дүнг хэрэглэн Visual MODFLOW Pro 4.1 программ ашиглан газрын доорхи ус татах цооногийн оновчтой ус таталт болон ашиглалтын 25 жилийн явц дахь газрын доорхи усны ордын төлөвийг тодорхойлсон байна.  Уг загварчлалын тооцоо нь 1) өгөгдлийн оролт, 2) бодолт 3) бодолтын үр дүн гэсэн 3 үйл ажиллагаанаас бүрдсэн.  

Балгасын Улаан нуурын газрын доорхи усны ордын талбайн зураг болон 2007-2008 онд явуулсан газрын доорхи усны баталгаажуулах хайгуулын гидрогеологийн судалгааны ажлын үед өрөмдсөн цооногуудын байрлалыг “Шандын булаг” ХХК-ийн зөвлөх гидрогеологич, доктор Р.Баттөмөрийн гүйцэтгэсэн “Өмнөговь аймгийн Ханхонгор сумын нутагт “Баруун Наран”–гийн нүүрсний ордыг түшиглүүлэн шинээр барихаар төлөвлөж буй уулын үйлдвэр, уурхайчдын хотхоны хүн амын унд-ахуйн болон техникийн хэрэгцээний төвлөрсөн усан хангамжийн үндсэн эх үүсвэрийн зориулалтаар Балгасын улаан нуурын хотгорт 2007-2008 онд явуулсан газрын доорхи усны баталгаажуулах хайгуулын гидрогеологийн судалгааны ажлын эцсийн үр дүнгийн тайлан” -ийн 1:250 000 масштабтай Балгасын улаан нуурын хотгорын дэвсгэр талбайн гидрогеологийн судалгааны картограмм зургийг суурь болгосон. 5.0х3.6 км талбайд 1.4х0.7км харьцаатай талбайд ус татах цооногууд дээр бодолтын нарийвчлалыг сайжруулах зорилгоор нэг блокийн зайг 5 дахин багасгаж 280х140м байхаар авсан байна (2 дугаар зураг). Газрын гадаргын өндөрлөгийг мөн дээрхи зургаас авсан болно. Уст давхрагын үеийн өндөршилт болон зузаан харилцан адилгүй байсан учир Балгасын улаан нуурын хотгорыг хучих  аллюви-пролюви, нуурын гаралтай орчин үеийн сэвсгэр хурдсын нийт зузааныг дунджаар 20 м-ээр, пролювийн уст давхрагын зузааныг дунджаар 40 м-ийн зузаантайгаар урьд хийгдсэн судалгааны материалаас үндэслэн сонгож авчээ.





Энэхүү 2 дугаар  хүснэгтээс  харахад  14 цооногоор хоногт 10306.81м3 ус татаж хэрэглэгчийг хангаж болохоор тооцоо гарсан байна. Загварчлалын дүнгээс харахад  10 306.81 м3/ хоног ус 25 жилийн турш шавхан авахад газрын доорхи усны түвшин төдийлөн их буурахааргүй (3 дугаар, 4 дүгээр ба 5 дугаар зураг) байна. Иймээс эдгээр 14 цооногоос шавхан авах усны хэмжээг нэлээд нэмэгдүүлж болохоор байдал ажиглагдаж байна.  Мөн ийм байдал хээрийн судалгааны үед хийсэн гидрогеологийн шавхалтын дүнгээс ч гэсэн ажиглагдаж байгаа билээ (3 дугаар хүснэгт).

Өмнө хийгдсэн судалгааны материалаас харахад Балгасын улаан нуурын хотгорын хэмжээнд аллюви-пролюви гаралтай орчин үеийн сэвсгэр хурдас болох элсэрхэг, шаварлаг дүүргэгчтэй сайрга, сайрганцар, хагас мөлгөржсөн хайрганцар 3.5-5.0м зузаантай нимгэн хучаас байдалтай хучиж тогтоно. Хотгорын төвд нуурын гарал үүсэлтэй орчин үеийн шаварлаг хурдас хучаас байдлаар 19 м хүртэл зузаантай  тархана. Уст давхрага болох пролювийн гарал үүсэлтэй дунд-дээд дөрөвдөгчийн сэвсгэр хурдас Балгасын улаан нуурын хотгорын дэвсгэр талбай болон түүний баруун хойд, баруун, өмнөд, зүүн, зүүн хойд талын хажуу жигүүрт тархана. Шаврын үетэй сайн ангилагдсан дунд-том ширхэгтэй хайрганцар, жижиг хайрганы холимог багц үе зонхилно. Дээрх  насны хурдас хотгорын төв хэсэгт 5.0-60.0 м хүрдэг. 2007 онд өрөмдсөн гидрогеологийн цооногт явуулсан шавхалтын үр дүнгээр Дюпюийн аналитик тэгшитгэл болон Тейс-Джейкобын зурмаг задлан шинжилгээний аргуудаар тооцсон чулуулгийн шүүрэлтийн коэффициентийн дундаж нь 6.36-111.7м/хоног байв. Газар доорхи усны хөдөлгөөн үе давхрагын байрлалтай зэрэгцээ байна гээд загварын талбайн шүүрэлтийн дундаж коэффициентийг



томъёо ашиглан тооцоход 33.64м/хоног буюу 3.6 10-4 м/с байв.Шаврын шүүрэлтийн коэффициентийг 10-15 м/хоног буюу 
10-20м/с гэж авч үзэв. Дөрөвдөгчийн сэвсгэр хурдсын шүүрэлтийн коэффициентийн утга бүх чиглэлдээ ижил буюу изотроп Kx=Ky=Kz  гэж авч үзэв.  Ус өгөмжийн хэмжээг мөн 2007-2008 онд гүйцэтгэсэн дээрхи ажлын тайлангаас  0.1 гэж тогтоосон утгаар авсан болно.

 Шүүрийн уртыг  2007 өрөмдсөн цооногт суурилуулсан шүү­рийн цувааны хэмжээгээр сонгож авчээ.
 
Хил хязгаарын нөхцөлийг сонгох материал хангалтгүй учир 1987 онд явуулсан газар доорхи усны нарийвчилсан  хайгуулын судалгааны 1:50 000 масштабтай гидрогеологийн зургаас дээрх уст цэгүүдийн газар доорхи усны тогтворжсон түвшнээр сонгож авав. Газар доорхи ус нь хүрээлэн буй уулсаас алсын тэжээл авдаг гэсэн өмнөх судлаачдын дүгнэлтээс үндэслэн баруун хойд талд болон баруун урд талын уулсаас тэжээлтэй гэж үзэн хил хязгаарын 2 дугаар  нөхцөл болох түрэлт тогтмол (H=const) хилийг гэж сонгов. Баруун хойд талд H=1370  м, баруун урд талд   H=1480 м гэж сонгож авав. Тэжээмж болон ууршилтийн хэмжээг Ус цаг уур, орчны шинжилгээний газрын 1996-2002 оны хэмжилтийн өгөгдлөөр авсан болно. Ууршилтийг 5 дугаар сараас 9 дүгээр сар хүртэлх хэмжилтийн өгөгдлөөр жилд дунджаар 1661.92 мм ус газрын гадаргаас доош 1.7 м гүнээс ууршина гэж өмнө хийгдсэн судалгаанаас үндэслэн сонгов. Хур тунадасны  олон жилийн дундаж 113.96 мм  бөгөөд өмнөх тайланд [3] хур тунадасны 3% нь газрын доорхи усыг тэжээдэг гэж тодорхойлсноос уг талбайд жилд 2.63 мм/жил нь тэжээл болдог.

Загварчлалын аргаар ус татах цооногуудын ундарга 232.21 м3/хоног хэмжээнээс 900.1 м3/хоног хүртэл байж болохоор (2 дугаар хүснэгт ) гарч байна.

  • demii (202.55.191.35)
    энэ санаа ч дэмий байхаа өмнийн говийг жинхэн хатсан тал болгох байхаа
    2013 оны 04 сарын 12 | Хариулах
  • зүмбэрэл (49.0.201.187)
    Говийн жоохон цэвэр усыг хүн нь ууж болдоггүй юм уу уул уурхайд өгөөд хатуу баялаг ч үгүй ус ч үгүй болгох энэ жадамба гээч аль нутгийн амиа хоохойлж гадаадынхны гар хөл бологч гараад ирвээ ийм хоёр нүүртэнгүүд л газар нутагаа худалдана даа тэр буянхишиг гэдэг залуу бас юу вэ худлаа мунхаруулж байгаа юм энэ хэний захиалгаар хийж байгаа нь ч тодорхой Говьд ус байхгүй шүү үү 2 удаа эрэл хайгуул хийгээд сүүлд хийсэн нь багассан гээд байхад бүр ихээр уурхайд өгөх гээд байх бас сонин гаргалгаа байна солиотой байна уу их усыг яахаа мэдэхгүй гэж л битгий хэлээрэй дээ Юм хэр хэмжээтэй шүү Жадамбаатан гууд бурхан харж байгаа шүү
    2013 оны 02 сарын 25 | Хариулах
  • bo (27.123.213.202)
    goviin bused gazriin gunii usiig uul uurhain uildverleliin zoriulaltaar ashiglah bodloosoo odoo saltsgaamaar yum orhon tosloo heregjuuleh heregtei gadagshaa ursaj bga usnaas l avna biz
    2013 оны 02 сарын 05 | Хариулах
  • Зочин (182.160.56.34)
    Bid ene nuuriin huvuund ussun unuudur huuraishilt bolon uul uurhain nuluuguur suuliin 20-d jild boroonii usaar l haya baga zergiin ustai boldog buguud baingiin huurai bdag bolson Nuuriin doorhi gunii usiig usiig ashiglasnaar ter haviin duh hudag usgui boloh tul hezeech hend ch uuniig ashigluulahgui bid ah duu hamaatan nutag usaaraa temtsej uvug deedsees hutaglaj hamgaalj shutej bisherch irsen hutag usaa hamgaalah bolno Bid tiim uureg huleesen humuus Uvug deedes maani bidnii uy hiihiig huleej bgaa bolohoor tir ch bai oyu tolgoi ni ch ashiglahgui uur argaa bodson ni deer shuu
    2012 оны 10 сарын 29 | Хариулах
  • Зочин (89.144.192.89)
    Gunii us shavhagddag noots shuu dee Ergej nohogddoggui gedeg Ene demii sanaagaa bolimoor yum daa Gadniihan ali boloh gamnaj hereglehgui baihiig iluud uzdeg yum baina lee shdee
    2012 оны 10 сарын 23 | Хариулах