Монгол
орны уул уурхайн салбар эрчимтэй хөгжиж, олборлолт төдийгүй уул уурхайн
үйлдвэрлэлийн шатанд гарч ирлээ. Нэмүү өртөг шингэсэн үйлдвэрүүд
эхнээсээ баригдаж, хайгуулын ажил ч эрчимжиж байна. Үүнийг дагаад
дэлхийн уул уурхайн хөгжлийн шинэ технологи, стандартууд, түүнчлэн ижил
бэрхшээл асуудлууд ч Монгол оронд адилхан тулгарч буй энэ цаг үед
салбартаа амжилттай ажиллаж байгаа байгууллага, хүмүүсийг тодруулан
нэрлэх нь туйлаас чухал билээ. Ганц амжилттай гэсэн үгэнд
баригдахгүйгээр дэлхийн шилдэг технлогиудыг нэвтрүүлж, байгаль орчны
нөхөн сэргээлт тогтмол хийж, компанийн нийгмийн хариуцлагыг гүнээ ойлгож
байгаа компаниудыг мэргэжлийн шүүгчдийн шалгуураар шүүж, бусдад нь
үлгэр дуурайл болгох нь Mining Journal Awards-ын үндсэн зорилго юм.
Уул
уурхайн шилдэг үйл ажиллагааг мэргэжлийн шүүгчдийн үнэлгээгээр
тодруулдаг Mining Journal Awards нь бусад шалгаруулалтаас ялгаатай.
Хараат бус шүүгчдийн Зөвлөлийн өгсөн онооны нийлбэр ба олон нийтийн
санал асуулга зэрэгцэн явагддаг тул манай шалгаруулалтын дүн бодитой,
хараат бус гардаг. Mining Journal Awards арга хэмжээнд уригдагсдаас
элдэв “такс” авдаггүй, хэн шилдгээр өргөмжлөгдөх нь онооны нийлбэр гарах
эцсийн мөч хүртэл нууцлалтай явагддаг шударга шалгаруулалт гэдгээрээ
“мөнгө татдаг”, шалгарагсдаас бүр ахиу санхүүжилт авдаг шалгаруулалт
нэртэй олон бизнесээс Mining Journal Awards эрс ялгардгийг энд онцолъё.
Mining
Journal Awards 2012-ын Шүүгчдийн зөвлөл ээлжит хуралдаанаа хийж,
“Шилдэг Уурхай”, “Уул уурхайн хариуцлагатай ажиллагаа”, “Шилдэг эко
уурхай”, Уул уурхайн шилдэг технологи”, “Хайгуулын шилдэг компани” гэсэн
үндсэн 5 номинаци болон олон нийт, мэргэжлийн байгууллагуудын санал
асуулгаар тодордог “Уул уурхайн оны хүн”, “Уул уурхайн салбарыг дэмжигч
байгууллага” номинациар шалгаруулалт явуулахаар боллоо. Мэдээж дээрх
номинаци тус бүр дээр хамгийн өндөр оноо авсан компани “Гран При”
шагналыг гарддаг билээ.
“Mining Journal Awards 2011” гэрэл зургийг эндээс, ялагчдын талаар эндээс үзнэ үү.