Эрдсийг эрдэнэст
Ирээдүйг өндөр хөгжилд
Mining The Resources
Minding the future
Мэдээ

Америкийн зах зээлд Монголын компани анхдагч хувьцаа санал болгоно



“Нью Грата” Монголын хуулийн фирм нь Америкийн “Кауфман энд Канолэс” (Kaufman & Canoles) хуулийн фирмтэй хамтран 2012 оны 10 дугаар сарын 11-ны өдөр Чингис Зочид Буудалд “Америкийн хөрөнгийн зах зээлд Монголын компани анхдагч хувьцаа санал болгох” семинар зохион байгуулах гэж байна.

Уг семинар нь Монголын жижиг болон дунд хэмжээний компаниудыг Америкийн хөрөнгийн бирж(NASDAQ) дээр өөрсдийн компанийн хувьцаа гаргаж хөрөнгө босгоход дэмжлэг үзүүлэх зорилттой болно.

Кауфман энд Канолэс (Kaufman & Canoles) хуулийн фирм нь БНХАУ-н дунд хэмжээний компаниудын хувьцааг Америкийн хөрөнгийн зах зээлд анхлан гаргах үйл ажиллагаанд дэмжлэг үзүүлсэн өндөр туршлагатай юм.

Уг семинарт Монгол улсын бүхий л компаниуд АНУ-ын (NASDAQ) хөрөнгийн биржэд Олон Нийтэд Хувьцаагаа Нээлттэйгээр худалдах буюу IPO гаргахад ямар шалгуур тавигддаг, АНУ-ын зүгээс ямар хууль, эрх зүйн актууд үйлчилдэг, анхаарах асуудлуудын талаар нэг өдрийн сургалт зохион байгуулагдах юм.